Д.Сумъяабазар: Туул гол эргээсээ халивал Ривер гарден орчмын хорооллууд, цаашлаад Яармаг орчим өндөр эрсдэлтэй болно

Ц.Цэрэнбадам
2023/07/06

Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн даван туулахаар ажиллаж буй талаараа НОК -оос /23 цагийн/ мэдээг өглөө.

Д.Сумъяабазар: Туул гол эргээсээ халивал Ривер гарден орчмын хорооллууд, цаашлаад Яармаг орчим өндөр эрсдэлтэй болно.
Шадар сайд С.Амарсайхан: Хүн бүхэн анхаарал болгоомжтой байх шаардлагатай байна.
 Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Цэргийн ёслолын жагсаалыг цуцаллаа. Жагсаалын бэлтгэлд оролцож байсан цэргүүд үер усны аюулаас сэргийлэх ажилд нэмэлт хүчээр ажиллах болж байна.

 Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар: Ер нь Сэлбэ голын дагуух бүтээн байгуулалтын ажлыг нэн яаралтай зохион байгуулах шаардлагатай юм байна. Туул голын эхэнд 30 орчим см зузаан нэмэгдсэн сэтгэл түгшиж байна.Үер усны аюулаас өөрсдийгөө хамгаалах тал дээр сонор сэрэмжтэй байх шаардлагатай. “Play time” наадам зохион байгуулагчдад бид сэрэмжлүүлэг хүргүүлсэн. Өөрсдөө эрсэдлээ бүрэн даагаад зохион байгуулна гэсэн. Нөхцөл байдал хүндрэх юм бол шууд албадан тараана.

  Хүүлгэн шилжүүлэлтийн ажлыг 100-150 айл дээр хийгээд эхэлж байна. Байгаль өөрөө анхааруулга сэрэмж өгч байна. Эд хөрөнгө хохирох наад талын асуудал цаашлаад хүний амь нас эрүүл мэндийн асуудал яригдана.Цахилгаан тасалдсан газруудад аль болох аюул эрсдэлгүй болгож байж холболт хийнэ. Өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд харшлах үйлдэл хийж байгаа аж ахуй нэгжүүдэд хатуу арга хэмжээ авна. Туул гол дээр зургаан байршилд бэхжилт хийнэ. Өнөө шөнөдөө 200 машин бэлтгэх, тонны шуудай бэлтгэх гээд засаг даргын болон засгийн газрын нөөц хөрөнгөөс төсөв гарган ажиллаж байна. Туул гол эргээсээ халивал Ривер гарден орчмын хорооллууд, цаашлаад яармаг орчим өндөр эрсдэлтэй болно.

 


42
angry
8
care
13
haha
24
liked
24
love
85
sad
47
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 9 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 11 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 11 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 11 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 12 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 12 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 12 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27