Сэлбийн ус эргээ хальж байсныг зогсоолоо

Ц.Цэрэнбадам
2023/07/06

Улаанбаатар хотод үерийн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагынхан, албан хаагчид тодорхой байршлууд дээр ажилласаар байна. Тодруулбал,Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, өнөөдөр 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрч, ойр орчмын талбай, хотхон, хороолол, барилга усанд автсан. Энэ байршилд 500 орчим албан хаагч том оврын машин механизмтай ажиллаж хальж байсан усыг зогсоолоо. Одоогоор үерийн даланг хүчитгэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:

-Хамгийн хүнд байсан байршлуудын нэг бол энэ байсан. Онцгой, цэргийн алба хаагчид, хувийн хэвшлийн техникийн дэмжлэгтэйгээр ажиллаж усыг хааж чадлаа. Бүх нөөц бололцоогоо дайчлан ажилласан алба хаагч нартаа, тусалж дэмжсэн иргэд, аж ахуйн нэгждээ талархал илэрхийлье. Одоо даланг нэмж хүчитгэх ажил үргэлжилж байна хэмээсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-Цагдаа, хүчний байгууллагын алба хаагчид хичээн ажиллаж, хальсан усыг богино хугацаанд хаалаа. Цаашид ч бороо орж, усны түвшин нэмэгдэх төлөвтэй. Тиймээс далангуудаа бэхжүүлэх нь чухал байгаа юм. Одоогоор 400 гаруй тонн элс, хүнд даацын шуудайг бэлдэж далан, хаалтаа хүчитгэж эхэлж байна хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
1
care
1
haha
2
liked
0
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18