"Playtime Festival" хөгжмийн наадмыг 01.00 цагт зогсоохоор боллоо

О.Шүрэнцэцэг
2023/07/06

"Playtime Festival" хөгжмийн наадмыг 01.00 цагт зогсоохоор боллоо.  Playtime наадмын арга хэмжээг зохион байгуулагчдад НОК-ын шуурхай штабаас үйл ажиллагааг зогсоох зөвлөмж хүргүүлсэн. Одоогоор ноцтой байдал үүсээгүй ч Туул гол дагуу зохион байгуулагдах учир нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий гэж үзсэн. 

Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл НОК-оос шуурхай арга хэмжээ авч, арга хэмжээг албадан тараана гэх мэдээллийг өгсөн билээ.

МЭДЭГДЭЛД:

"Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон их хэмжээний борооны улмаас үүссэн үерийн аюул, гамшгийн нөхцөл байдалтай холбогдуулан PLAYTIME олон улсын хөгжмийн наадам Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлан үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч ажиллан хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэж байна.

Өнөөдрийн хувьд хөтөлбөрийг шөнийн 01:00 цаг хүртэл хязгаарлалт хийн, хязгаарлалтын цагаас хойш хөгжмийн болон худалдаа үйлчилгээний нэгжүүд ажиллахгүй болно.

Гадаадаас ирсэн өнөөдөр тоглох Shortparis, Carsick Cars хамтлагууд, DJ Answer The Code, Rickhter нар 01:00 цагаас өмнө та бүхэнд уран бүтээлээ хүргэх болно.
Бидний зүгээс голын хэсгийг бүрэн хамгаалалтад авч, цаг тутам хяналт тавин Онцгой байдлын албатай хамтран ажиллаж, зохион байгуулалтын бүх нэгжүүдийг өндөржүүлсэн хамгаалалт, бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллаж байна.

Энэ нь зөвхөн одоогийн нөхцөл байдлаас үүдэн гаргасан шийдвэр бөгөөд уг цагийн хуваарь наадмын хөтөлбөрт тогтмол үйлчилнэ гэсэн үг биш юм.

Иймд Playtime наадмын үзэгчид та бүхэн энэхүү онцгой нөхцөл байдлыг хүндэтгэн, өөрсдийн аюулгүй байдалд анхаарч голын эрэг дагуу очихгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна" гэжээ.



7
angry
3
care
1
haha
55
liked
9
love
17
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20