Сэлбийн даланг хүчитгэж байна

Б.Хонгорзул
2023/07/06

Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас сэтэрч, ойр орчмын барилга руу ус нэвтэрсэн тул холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрчээ. Энэ байршилд Нийслэлийн онцгой комиссын алба хаагчид машин механизмтай ажиллаж, сэтэрсэн талыг битүүлэх арга хэмжээ авч буй. Мөн Цагаандаваанаас хайрга, дайрга зөөж даланг хүчитгэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар: 

Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын барилга, оффис руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, холбогдох албаныхан арга хэмжээ авч ажиллаж буй. Голын урсацыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрүүдийг нураах шаардлагатай байна. Энэ асуудлыг бид УОК болон бусад байгууллагатай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргана хэмээлээ.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа:  

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үер, усанд өртөөд байгаа зургаа, өртөж болзошгүй 20 барилга байгууламж байна. Эдгээр барилгад 7000 орчим хүн бий. Одоогоор бид барилга байшингийн зоорийн болон нэгдүгээр давхраас эд хогшлыг зөөж гаргах, хүмүүсийг дээш нь шилжүүлж аюулгүй байдлыг хангаад байгаа. Нөгөө талаас, Сүхбаатар дүүгийн 13,14 дугаар хороонд байдал хүндэрч байна. Тухайлбал, Сэлбэ дэд төвийн станцад ус нэвчсэн гэсэн мэдээлэл ирлээ. Мөн 15 дугаар хорооны Дамбадаржаа орчимд 50 айл өрх усанд автсан, 150 өрхийг нүүлгэн шилжүүлэх, тараан байрлуулах арга хэмжээ аваад байна гэсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18