Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10 цагт болно. Түүнд 4 жил хорих ял оноосон билээ. Мөн 82 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн юм.
Шүүхийн шийдвэрийг эргэн сануулахад, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хоёр жил 6 сарын хугацаагаар хорих ял оноосон. Мөн хахууль өгсөн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял тус тус оноосон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна