Тоёота брэнд наадмын түрүү бөхийн шагнал болгож 63-р тусгай сургуульд цахилгаан шат суурилуулна

Н.Мижидмаа
2023/07/04

Тоёота брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд 2013 оноос Үндэсний их баяр наадмын түншээр ажиллаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисстой хамтран түрүү бөхийн бай шагнал, нийгмийн хариуцлагын ажлуудыг хүмүүнлэг болон нийгэмд тустай, шаардлагатай хэсэгт чиглүүлсээр ирсэн.            

Тухайлбал 2021 онд түрүү бөхийн нэрэмжит шагналаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүн тээврийн Toyota HIACE автомашиныг гардуулан өгсөн. Харин өнгөрсөн онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн 283.8м.кв талбайг тохижуулсан юм.   

Тэгвэл энэ онд Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлсэн бөхийн нэрэмжит бай шагналын хүрээнд Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар тусгай хэрэгцээт сургуульд нэн хэрэгцээ шаардлагатай цахилгаан шатыг суурилуулж өгөх юм.

“Тоёота Мотор Корпорац” компани тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад хувь нэмрээ оруулахаар ажилладаг. Үүний дөрөв дэх үзүүлэлт болох чанартай боловсролыг дэмжих зорилгод үндэслэн боловсролын салбар руу чиглэж, нийгмийн хариуцлага, суралцагчдын аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулах, тэгш хамруулах зорилгоор ийн шийдвэрлэжээ.

Тус сургууль нь 1975 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох зорилгоор байгуулагдсан бөгөөд оюуны болон бусад хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад хөдөлмөр, мэргэжлийн чиг баримжаа бүхий суурь боловсрол эзэмшүүлдэг. Гэвч 48 жилийн өмнө барьсан сургуулийн байр цахилгаан шатгүй. Энэ нь тэргэнцэртэй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн, багш нарт хүндрэл учруулдаг. Цахилгаан шатыг суурилуулж тохижуулснаар тус сургуулийн, тэргэнцэртэй 40 гаруй хүүхэд хоёрдугаар давхар руу гарах, буух нь чөлөөтэй болно. Тэднийг ээж аав эсвэл багш нар нь дээш гаргах, доош буулгах гэж зүдрэхгүй. Хичээл сургалтдаа илүү анхаарал хандуулах бүрэн боломжтой болох юм.



Тус компаниас хэрэгжүүлж буй ажлуудыг зохион байгуулах, олон нийтэд түгээх албан ёсны агентлагаар "Монгол Контент" ХХК гурав дахь жилдээ ажиллаж байна. Баяр наадмын бай шагнал, нийгмийн хариуцлагын ажлуудыг зохион байгуулахаас гадна зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг хийж байна.

63-р сургуульд хийгдэж буй энэхүү лифтийг 2023 оны хичээлийн шинэ жилд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.


1
angry
3
care
5
haha
24
liked
10
love
4
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18