Япон улсын Ерөнхий сайд асан Ё.Сүга Акита үүлдрийн нохой Л.Оюун-Эрдэнэд бэлэглэжээ

Б.Хонгорзул
2023/07/04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эндо Такашиг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки байлцав.

Энэ үеэр ноён Т.Эндо Япон Улсын Ерөнхий сайд асан Ё.Сүгагийн бэлэг Кизүна хэмээх Акита үүлдрийн нохойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулан өгсөн байна. Кизүна нь гурван сартай эр гөлөг бөгөөд түүний нэр эв эеийн холбоо гэсэн утгатай юм байна. Ерөнхий сайдыг "Токио-2020" зуны олимпын нээлтэд оролцох үеэр гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлж, цар тахлын хүнд нөхцөлд олимпын наадам зохион байгуулах түүхэн сорилттой үед хүрэлцэн ирсэнд талархан, эв найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож, Акита үүлдрийн нохой бэлэглэхээ илэрхийлсэн юм. Тухайн үед цар тахлын халдварын эрсдэлээс сэргийлж тус үүлдрийн нохойны чихмэлийг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлж байв.


Тус үүлдрийн нохой нь Акита муж орчмоос гаралтай бөгөөд Японы ардын уран зохиол, үлгэр, тууж, урлагийн бүтээлд үнэнч байдал, эр зориг, хүч чадлын бэлгэдэл болгон дүрсэлсээр иржээ. Эзнээ 10 жил хүлээж, Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөн дээр хөшөө болон мөнхөрсөн домогт Хачико нохой Акита үүлдрийнх аж.
 
Мөн Хачико нохойны 100 жилийн ой тохиож байгаа 2023 онд энэхүү үйл явдал давхцаж буйгаараа бэлгэшээлтэй гэж Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Эндо хэллээ.


0
angry
0
care
2
haha
4
liked
7
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18