Б.Пүрэвдорж: Жирийн ахмадын тэтгэвэр 50 мянгаар, гишүүний хадам аавынх нь тэтгэвэр 480 мянгаар нэмэгдсэн нь шударга бус

Ц.Цэрэнбадам
2023/07/03

Ахмадуудын тэтгэврийн нэмэгдлийн талаар УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн байр суурийг хүргэж байна. 

Энэ удаагийн тэтгэврийн нэмэгдэл шударга байж чадсан уу?

2014 оноос хойш, Итгэлцүүрийг жил болгон засгийн газраас гарган түүнийхээ дагуу тэтгэврийн зөрүүг арилгах ёстой. Гэтэл 2014 оны засгийн газрын шийдвэрээс хойш Итгэлцүүрийг гаргахгүй есөн жил болоод энэ удаад гаргасан. Энэ хооронд хэд хэдэн удаа тэтгэвэр нэмдэг. Ингэхдээ дандаа хувиар нэмдэг. Ингээд өндөр тэтгэвэртэй хүмүүс нь өндрөөр бага тэтгэвэртэй хүмүүс нь багаар нэмэгдэж ирснийг саяын шийдвэрээр зассан гэж үзэж байгаа юм. Гэхдээ яг үнэндээ нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 85 хувь нь тэтгэврийн доод хэмжээ 400-500 мянган төгрөг л авдаг. Тэр хүмүүс дээр 40-50 мянган төгрөг л нэмэгдэж байгаа.

Одоо жишээ нь Ж.Чинбүрэн гишүүний хадам аав нь 550 мянган төгрөгийн тэтгэвэр авч байсан бол 770 мянган төгрөгийн тэтгэвэр авах ёстой. Гэтэл яагаад 1 сая 39 мянган төгрөг болов? гэдэг чинь асуудал байхгүй юу. Эндээс чинь хүмүүст том эргэлзээ бий болоод байна.



30
angry
0
care
7
haha
23
liked
4
love
15
sad
9
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18