СБД-ийн 2, 7-р хороонд их багтаамжийн зогсоол барих асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

Ц.Цэрэнбадам
2023/07/03

Сүхбаатар дүүргийн 2,7-р хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд “Их багтаамжийн давхар авто зогсоол шинээр барьж, менежментийг сайжруулах” төслийн талаар хэлэлэхээр танилцуулав.

Төслийн эрэлт хэрэгцээ, инженерийн шугам, сүлжээний төлөв байдал, газар эзэмшлийн мэдээлэл зэргийг хамруулан үзэж, нийтийн болон төрийн байгууллагын эзэмшлийн 26 байршилд их багтаамжийн авто зогсоолын хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлон гаргажээ. Эдгээрээс эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Монгол Шаазан” ХХК-ийн баруун талд 4 давхар, зоорьтой, 184 автомашины багтаамжтай авто зогсоол барихаар төлөвлөсөн байна. Мөн 7-р хороонд 2-р сургуулийн хойд талд 7 давхар, зоорьтой 301 автомашины багтаамжтай нийтийн эзэмшлийн давхар авто зогсоол барихаар сонгон авсныг Нийслэлийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг танилцуулав.

Ч.Батзориг танилцуулахдаа, зураг төсөвт батлагдсанаар 21.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэхүү ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аж. Гэхдээ гүйцэтгэгч тал зураг төсвийг өөрчилж болох бөгөөд, “барьж-эзэмших-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй. Үүний дараа нийслэл тодорхой хугацаанд автомашины зогсоолоор эзэмшүүлээд, хөрөнгө нь нийслэлд шилжинэ гэлээ. Мөн энэ газарт төвийн эрчим хүчинд холбох техникийн нөхцөл авагдсан бөгөөд, зураг төсвийг нь баталсан байна. Харин төлөөлөгчид энэхүү асуудлыг хойшлуулах санал гаргалаа. Учир нь сонгосон хоёр байршлын талаарх танилцуулга бүрэн ирээгүй, иргэдийн саналыг аваагүй, грааш буулгаж чөлөөлсөн газарт авто зогсоол барихын сацуу үйлчилгээний төвийн барилга барих асуудлыг хамт оруулж ирсэн зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан автомашины зогсоол барих төсөл зургаараа үйлчилгээний төв, обьект барихаар төлөвлөснийг тайлбарлах ёстойг хэллээ.

Төлөөлөгч Ж.Алдаржавхлан: Энэ төсөл бараг дахин төлөвлөлтийн хэмжээний асуудал байгаа ч танилцуулгаа дутуу хийж байна. Шаазан ваарны хажууд 7 давхар барилга барихыг иргэд дэмжихгүй, энэ төсөл чинь унана. Хотын даргын зөвлөх Ч.Батзориг Засаг даргад буруу мэдээлэл өгч байна. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналтай байна.

Төлөөлөгч Х.Болормаа: Гараж чөлөөлөх үйл явц маш хүнд явж байгаа. Сүхбаатар дүүрэгт 2023 онд 215 гараж чөлөөлсөн. Одоо чөлөөлөх захирамжид орсон энэ байршлууд дээр үл ойлголцох байдал үүссэн. Гаражаа чөлөөлсөн болон чөлөөлөх ёстой иргэд энэ талбай дээр буюу А зэрэглэлийн газарт барилга барих гэж байгааг эсэргүүцэнэ. 7 давхар обьект барих боломжтой юм бол эдгээр байршил дээр ард иргэдэд нэн шаардлагатай зүйлээ баръя.

 Төлөөлөгч Л.Ариунтуяа: Хотын төвд байшин барилга босгоно гэдэг боломжгүй зүйл. Дагуул хот байгуулах, хотоо тэлэх, инженерийн шугам сүлжээний асуудлыг л ярих байтал хотын төвдөө барилга байшин барих гээд байх юм. Дээрх хоёр байршлаар иргэдийн нийтийн сонсгол хийсэн үү. Тиймээс энэ асуудалд нухацтай хандах шаардлагатай.

Төлөөлөгч Г.Гангамөрөн: Нарийвчилсан судалгаагүй, хэрэгжүүлэх гэж байгаа ажлыг тухайн дүүргийн Засаг дарга нь дэмжихгүй гэж хэллээ. Энэ зогсоол чинь түгжрэл шийдэх биш харин ч үйлчилгээний төв болон бусад барилга байгууламжтай төвлөрөл үүсчих юм биш үү. Их багтаамжийн зогсоол нэртэй 7-11 давхар барилга болоод явчихлаа. Хэдэн иргэдээс санал авав, төвлөрлийг хэдэн хувиар бууруулах талаарх судалгаагүй ийм түүхий асуудлыг хэлэлцээд цааш явмааргүй байна.

Төлөөлөгч Ч.Раднаабазар: Налайх дүүрэг бол орон нутгийн бүх урсгал дамжин өнгөрч байна. Тиймээс их багтаамжийн зогсоолын жишгийг Налайхад бариад харуулчих. Тэгвэл иргэд ойлгоно, дэмжинэ. Тэгэхгүй бол хардлага сэрдлэг дагуулсан хаагдмал мэдээлэл чинь иргэдийн бухимдлыг төрүүлээд байна.

Ийнхүү төлөөлөгчид санал хэлсний дараа НИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлангийн гаргасан горимын саналаар уг асуудлыг хойшлуулах санал хураав. Төлөөлөгчдийн олонхын саналаар хойшлууллаа.

ТОВЧХОН:

  • Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын 2022 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас 2023 онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн хувь, хэмжээг баталлаа. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой 15 үйлдвэрийн газар 2022 оны жилийн эцсийн байдлаар нийт дүнгээр 385,1 тэрбум төгрөгийн орлого олж, 394,9 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Тухайлбал, нийт 9 үйлдвэрийн газар 6,9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 6 газар 29,4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
  • БЗД-ийн 20 дугаар хороо, Хар усан тохойд Жимс жимсгэнэ, тариалан эрхлэгчдийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилга байгууламжийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар барьж байгуулсныг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
  • БЗД-ийн 16 дугаар хороо, 44 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсныг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
  • СХД-ийн 107 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
  • Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авлаа.
  • Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэв.
  • БЗД-ийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа худгийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хаслаа.

2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар эхэллээ 59 минутын өмнө
НДШ-ийг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах найман ил савыг буулгаж, зөрчлийг арилгалаа 1 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 22 градус дулаан байна 2 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Хувийн хэвшилд нийгмийн даатгалын шимтгэл, данс хаадаг асуудал дарамт болж байгаа учраас ААН-үүд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй 10 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо 15 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа 16 цагийн өмнө
Соёлжуулах нэрээр солонгос руу бүх мөнгөө урсгаж эхэллээ 18 цагийн өмнө
Харилцаа холбооны салбарынхан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжлээ 18 цагийн өмнө
Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираана 21 цагийн өмнө
19 настай эмэгтэй согтуугаар мотоцикл жолоодож, машинтай мөргөлдсөн осол гарчээ 21 цагийн өмнө
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Живж байсан хүүг аврах гэж ус руу ороод өөрөө энджээ Өчигдөр
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
​Ерөнхий сайд ИЗНН, ХҮН нам болон Үндэсний эвслийн дарга нарт хамтран ажиллах санал хүргүүлжээ Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ Өчигдөр
Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна Өчигдөр
Он гарсаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өсжээ Өчигдөр
Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай Өчигдөр