УИХ-ын дарга Азийн сангийн Ерөнхийлөгч Лорел И.Миллерыг хүлээн авч уулзлаа

Ц.Цэрэнбадам
2023/07/03

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.07.03) Азийн сангийн Ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллерыг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хатагтай Лорел И.Миллерт Азийн сангийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлаар томилогдсонд баяр хүргээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл болон ажиллаж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.

Тэрбээр, 1990 оноос хойш Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэхэд Азийн сан үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа цаашид урт хугацаанд амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Өнгөрөгч тавдугаар сард Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төлөөллийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн тоог 126 болгох, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах зохицуулалтыг оруулсан. Мөн Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг оролцоог нэмэгдүүлэх үүднээс эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн. 2028 оноос энэ тоо 40 хувьд хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын дарга жендэрийн тэгш байдлыг бэхжүүлэх нь бидний тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн гээд өнгөрөгч сард Улсын Их Хурал, Бан Ги Мүн сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль, БНСУ-ын Эва эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахад Азийн сангийн хамт олон дэмжиж, хамтран ажилласанд талархал илэрхийлсэн юм.

Азийн сангийн Ерөнхийлөгч, хатагтай Лорел И.Миллер Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган завсарлах гэж буй өрнүүн их ажлын үеэр найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийллээ.

Дэлхийн улс орнуудад ардчиллын олон сорилт бэрхшээлтэй тулгарч буй энэ цаг үед Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэхийн төлөө гаргаж байгаа хүчин чармайлтыг өндрөөр үнэлж буйгаа хатагтай Лорел И.Миллер онцлов.

Уулзалтын үеэр талууд хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хүний эрхийн дээдэлсэн, жендэрийн тэгш байдлыг хангасан төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх,  Улсын Их Хурал дахь Байгаль хамгаалах бүлгэмийн ажлыг идэвхжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.

Мөн талууд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг бүрэн дүүрэн гүйцэтгэж, хамтын ажиллагаагаа илүү үр дүнтэй болохын төлөө бүхий л талаар дэмжиж ажиллахаа харилцан илэрхийлэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18