ЭЕШ-д амжилт үзүүлсэн сурагчдад тэтгэлэг олгож, бэлтгэсэн багш нарт мөнгөн дэмжлэг үзүүллээ

Ц.Цэрэнбадам
2023/07/03

Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид болон бэлтгэсэн багш нарт аймгийн засаг дарга жил бүр тэтгэлэг олгодог. 2022-2023 оны хичээлийн жилийн жилд Дархан-Уул аймгаас нийт 4 сурагч ЭЕШ-д 800 оноо авсан бол олон улсын математик, англи хэлний шалгалтыг 27 сурагч амжилттай өгч 800 оноо дүйцүүлэн авсан юм. 

Эдгээр сурагчид болон 2 ба түүнээс дээш хичээл дээр ЭЕШ-д 700-аас дээш оноо авсан сурагчдад онооны үзүүлэлтээс хамааран жил бүр таван зуун мянгаас гурван сая хүртэлх төгрөгийн сургалтын тэтгэлэг олголоо. Энэ удаа нийт 42 сурагч аймгийн ЗД-ын тэтгэлэгт хамрагдлаа. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн 23 багшид таван зуугаас хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэнд тэд баяртай байна.

Дарханы хүүхдүүд ЭЕШ-аараа 21 аймгаас 3-т эрэмбэлэгдсэн. Англи хэлээр хамгийн олон буюу 805 хүүхэд шалгалт өгч, 800 оноог 2 хүүхэд авч аймгийн дүнгээр улсдаа тэргүүлсэн бахдам амжилт гаргасныг аймгийн Засаг дарга онцлоод багш, сурагчдад талархал илэрхийлэн цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ. Өмнөх 2 жилийн төгсөгчдөд мөн журмын дагуу тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох юм. 


0
angry
0
care
0
haha
5
liked
7
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18