НИТХ нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталлаа

Ц.Цэрэнбадам
2023/07/03

НИТХ-ын ээлжит XIX хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн 2023 оны төсөвт, нэмэлт өөрчлөлт оруулах, нийслэлийн 2022 оны төсвийн гүйцэтгэлийг батлах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцжээ. Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд хэлэлцэж буй асуудлаарх бүлгийн дүгнэлтийг танилцуулсан байна. Улмаар НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөгчид төсвийн тодотголд өгсөн цаг үеийн тулгамдсан асуудлаарх зарим ажилд хөрөнгө оруулалт тусгах саналыг хураалгажээ. Үүнд: 

  1. Налайх дүүргийн 2 дугаар хороо Голомт цогцолбор сургуулийг буулгаж 960 суудалтай сургууль барих 5 тэрбум төгрөг 
  2. БГД-ийн 21 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгад 461 сая төгрөг 
  3. Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо ашиглалтын шаардлага хангахгүй 34, 35 дугаар барилгыг буулгаж дахин барилгажуулах төслийн инженерийн дэд бүтцийн шугам, сүлжээний ажилд 1 тэрбум төгрөг 
  4. БЗД-ийн 25 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга барихад 3 тэрбум 226.2 сая төгрөг 
  5. Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөх нөхөх олговор 2 тэрбум 600 сая төгрөг 
  6. СБД-ийн 10 дугаар хороо 234 дүгээр цэцэрлэгийг 200 ортой барилгаар өргөтгөх 1 тэрбум төгрөг 
  7. БЗД-ийн 12 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга 1 тэрбум төгрөг 
  8. СХД-ийн 13 дугаар хороо дүүргийн эрүүл мэндийн төсвийн барилгын их засварт 748.3 сая төгрөг 
  9. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажилд 1 тэрбум төгрөг 
  10. БЗД-ийн 19 дүгээр хороо 240 ортой цэцэрлэгийн барилгад 1 тэрбум 200 сая төгрөг 
  11. СХД-ийн 20 дугаар хороо гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд 1 тэрбум 892.2 сая төгрөг 
  12. БЗД-ийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын тохижилтын ажилд 2 тэрбум 43.1 сая төгрөг 
  13. Цахим Улаанбаатар төсөлд 5 тэрбум төгрөг 
  14. СХД-ийн 18 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгах барилгажуулах төслийн гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажилд 3тэрбум 829.2 сая төгрөг тусгах саналыг тус тус гаргасныг НИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжин, төсвийн төсөлд тусган баталлаа. 

Улмаар төлөөлөгчдийн өгсөн саналыг нэмж тусгаснаар Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн нийт орлогыг 532,073,153.9 мянган төгрөгөөр баталжээ. Үүнд татварын орлого нь 340,830,780.0 мянган төгрөг байх бол татварын бус орлого 170,579,824.5 байх ажээ. 

Мөн нийслэлийн 2023 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталсан байна. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга 551,410,604.5 мянган төгрөийн орлого төвлөрүүлэх бол нийслэлийн харьяа агентлагууд 491,606,480 мянган төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Харин харьяалах төсөвт байгууллагын өөрийн орлого нь 18,278,565.5 мянган төгрөг, бусад орлого 41.5 сая төгрөг байх аж. Түүнээс гадна нийслэлийн 2023 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 255,933,000.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,684,200.0 мянган төгрөг, 2022-2023 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 233,958,028.7 мянган төгрөгөөр тус тус баталжээ. 

Мөн нийслэлийн төсвөөс Багахангай дүүрэгт 5,071,945.9 төгрөг, Налайх дүүрэгт 3,195,449.8 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг олгохоор болсон байна. Харин нийслэлийн 2023 оны төсвийн жилд дүүргийн төсвөөс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 887,300,112.1 төгрөгөөр баталсан бол энэ онд нийслэлээс 370,226,390.6 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх онд Дорнод аймгийн бүх суманд 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгалаа 51 минутын өмнө
Ерөнхий сайд СОР17 олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцлаа 57 минутын өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 1 цагийн өмнө
Төмөр замын газар чөлөөлөлтийн асуудлаар ажиллав 1 цагийн өмнө
Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан 8 цагийн өмнө
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Вена дахь олон улсын байгууллагуудад ажиллаж буй Монгол иргэдтэй уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө 9 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ Өчигдөр
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна Өчигдөр
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална Өчигдөр
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ Өчигдөр
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ Өчигдөр
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно Өчигдөр
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ 2025/12/05
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ 2025/12/05
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа 2025/12/05
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно 2025/12/05
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг 2025/12/05
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо 2025/12/05