УБТЗ 7-р сарын 1-нээс зорчигч болон ачаа тээвэрлэх үнээ нэмжээ

Ц.Цэрэнбадам
2023/07/03

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгээс энэ сарын нэгнээс эхлэн тээвэрлэлтийн үнээ өөрчиллөө. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг “Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын зөвшөөрлийн дагуу Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны 2023 оны зургаадугаар сарын 20-ны хурлын шийдвэрээр 2023 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн “УБТЗ” ХНН-ээр

  • өнгөт, хар төмөр тээвэрлэх тарифыг 17.8 хувиар,
  • мод, модон эдлэл тээвэрлэх тарифыг 50.1 хувиар,
  • машин механизм, тоног төхөөрөмж тээвэрлэх тарифыг 23.4 хувиар,
  • ноос ноолуур, арьс шир тээвэрлэх тарифыг 24.1 хувиар,
  • орон нутгийн харилцаанд нүүрс тээвэрлэх тарифыг 4.6 хувиар,
  • барилгын материал тээвэрлэх тарифыг 39.5 хувиар,
  • гэрийн хэрэглэл тээвэрлэх тарифыг 7.4 хувиар,
  • чингэлэг тээвэрлэх тарифыг 5.8 хувиар,
  • орон нутгийн харилцаанд болон олон улсын харилцаанд зорчигч тээвэрлэх тарифыг 50 хувиар тус тус индексжүүлэх болсноо цахим хуудсандаа мэдэгджээ.

Түүнчлэн БНХАУ-аас ОХУ руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн тарифт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг Ерөнхий хорооны 2023 оны 5-р сарын 23-ны хурлын шийдвэрээр 10 хувиар бууруулж тооцох болсноо мэдэгдэв.

"Индексжүүлнэ нэмнэ гэдэг нь инфляцтай уялдуулан тооцсоны үндсэн дээр тарифаа өөрчлөн нэмэгдүүлнэ гэсэн үг юм байна. 


98
angry
4
care
11
haha
9
liked
6
love
12
sad
17
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18