Баянзүрх дүүрэг 25 сая долларын хөрөнгө оруулалт татах санаж бичигт гарын үсэг зурлаа

Ц.Цэрэнбадам
2023/07/03

Баянзүрх дүүргээс дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх "Хөгжлийн зураглал" бодлогын баримт бичгийг иргэд, эрдэмтэн судлаач, шат шатны удирдлагуудын хамтаар боловсруулсан. Уг баримт бичигт Баянзүрх дүүргийг Үйлдвэрлэл инновацын төв, Ногоон агро парктай болох томоохон зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр энэхүү хоёр төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 25 сая долларын хөрөнгө оруулалтыг татахаар БНХАУ-ын Жунчен Гуофа технологи үйлдвэрийн компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 

Энэ үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга хэлэхдээ:

"Баянзүрх дүүрэг хөрөнгө оруулагчдад ээлтэй, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, иргэдтэйгээ эргэх холбоотой дүүрэг байя гэдэг том амбицтай. Энэ амбицаа ажил болгохын тулд бид бүх шатны төлөөлөгч, гишүүдтэйгээ уялдаатай ажиллаж чаддаг. Ингэсний үр дүнд өнөөдөр бид дэлхийн экспортын форумд оролцож буй БНХАУ томоохон компаниас хөрөнгө оруулалт татаж, эхний алхмаа амжилттай хийж чадлаа. Цаашид дүүрэгт тулгамдсан эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхийн тулд олон улсын байгууллага, гадаад харилцааны хүрээнд хамтарч ажиллах болно" гэсэн юм.

25 сая долларын хөрөнгө оруулалтыг задалж үзвэл:

22 сая доллар нь Үйлдвэр инновацын төв төсөлд зарцуулагдана. Одоогоор энэхүү төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр старт-ап компаниудыг бойжуулах ажил эрчимжиж, нэг компанийн таван үйл ажиллагааны чиглэл, системийг тус бүрд компани хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өгнө.
3 сая доллар нь Ногоон агро парк төсөлд зарцуулагдана. Одоогоор төслийн техник, эдийн засгийн урьдчилсан тооцоо, судалгаа гарсан. Төсөл хэрэгжсэнээр Баянзүрх дүүргийн иргэд, дүүрэгт сурч, боловсорч буй хүүхэд багачуудын хэрэглэж буй хүнсийг дотоодоос нь 100% хангаж, эрүүл чанартай хүнс хэрэглэх боломжийг олгож байгаа юм.


7
angry
0
care
1
haha
3
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18