“Агаарт алхангаа орчноо цэвэрлэе” аяныг зохион байгуулж байна

Ц.Цэрэнбадам
2023/07/03

Нийслэлийн Байгаль орчны газар, "Хоггүй Монгол" ТББ хамтран ууланд алхангаа хог хаягдал түүх аяныг зохион байгуулж байна. Аянд "Шинэ эрин" сургуулийн 18 сурагч, Монголын спорт аяллын холбооны "Дайчин" клубийн алхагчид оролцож буй.

"Шинэ эрин" сургуулийн 10в ангийн сурагч Э.Билэгсайхан, М.Цогтхүслэн:

-Ууланд алхангаа орчноо цэвэрлэж, хог хаягдлыг түүх аянд ангиараа оролцож байгаадаа баяртай байна. Байгальд гарч, алхаж байгаа хүмүүс хогоо уутлаад аваад явчихаж байвал орчин маань цэвэр цэмцгэр байна гэв.

Монголын спорт аяллын холбооны "Дайчин" клубийн ахлагч Ч.Чулуунцэцэг:

-Ууланд алхаж байхад хаа сайгүй хог хаягдал таардаг. Тийм ч учраас бид хог хаягдлыг уутлаад орчноо цэвэрлээд алхдаг. Энэ удаад  ч бид байгалиа цэвэр байлгах, хайрлахыг уриалж байна. Ер нь хог тарьсан хойно нь цэвэрлэх биш, хоггүй байх дадлыг хэвшүүлэх нь чухал хэмээлээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч В.Өнөбазар:

-Би байгаль хамгаалагчаар 10 гаруй жил ажиллаж байна. Ногоон бүсэд хүмүүс аялж зугаалахдаа хог их тарьдаг. Тиймээс бид байгалиа цэвэр байлгахыг уриалж, энэ чиглэлээр байнга мэдээлэл өгч ажилладаг гэлээ.

Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван:

-Нийслэлийн Байгаль орчны газар, "Хоггүй Монгол" ТББ хамтран ууланд алхангаа хог хаягдал түүх аяныг зуслангийн бүсэд зохион байгуулж байна. Энэ аянд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож буйгаараа онцлог. Байгаль орчноо хайрлан хамгаалах, хог хаягдлыг багасгах, хоггүй байх сэтгэлгээг хүүхдэд багаас нь төлөвшүүлэх нь аяны зорилго хэмээв.

"Хоггүй Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Булганмөрөн:

-Хог хаягдлыг ил задгай хаяснаар агаар, ус, хөрс бохирдож байдаг. Нийслэлийн ногоон бүс буюу хотыг тойрсон 69 мянган га газар дахь 39 зуслан бий. Энэ орчны хогийг цэвэрлэх, байгальд хайртай байхыг уриалах нь энэхүү арга хэмжээний  зорилго хэмээсэн юм.

"Хоггүй Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б.Булган:

-Дахивар авах явуулын станц гэдэг үйл ажиллагааг бид 2019 оноос хойш зохион байгуулж байна. Улаанбаатарын хэмжээнд 25 мянган айл өрх зусланд гардаг гэсэн тоо бий. Энэ аянаар зуслангийн бүсийн хог хаягдлыг цэвэрлээд дахивар нөөцийг авч байна. Нийт хог хаягдлын 30-40 орчим хувийг дахин боловсруулах боломжтой тул үүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал юм хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
2
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18