Зайсангийн шинэ гүүрийг наймдугаар сарын эхээр нээнэ

М.Төгөлдөр
2023/07/02

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн энэ ажлын явцтай танилцлаа. Шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж буйг гүйцэтгэгч компани онцолж буй.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Зайсангийн гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Зам барилгын ажил явуулахад аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар өртсөн тул техник хэрэгсэл оруулж чадахгүй байгаа асуудал тулгарч байна. Нийслэлийн зүгээс үүнийг шийдэхэд анхаарна. Ер нь бүтээн байгуулалтын явцад тулгарч байгаа асуудал, бэрхшээлийг төр, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замаар л шийднэ. Түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөр дээр нийслэлийн зүгээс шуурхай баг гарч, гүйцэтгэл дээр нь өдөр тутмын хяналт тавьж ажиллаж байгаа, үр дүн нь ч гарч буй хэмээлээ.

Монгол Улсын зөвлөх инженер, "ЗМЗ" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, зөвлөх Ц.Шинэзориг:

-Зайсангийн 225 метр урт төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Одоогоор урд захын тулгуур дээр байсан дулааны шугамын асуудлыг шийдвэрлэн түр шугамыг тавиад дууслаа. Шинэ гүүрийн барилгын ажил 92 хувьтай буй. Одоо хашаа, хайс хийх, замыг хойш, урагш нь холбох ажлууд үлдээд байгаа. Шинэ гүүрийг ирэх наймдугаар сарын эхээр нээгээд хуучин гүүрийг нураах ажил эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилбэл өргөтгөл, шинэчлэлийг энэ ондоо багтаан дуусгана гэсэн юм.

Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


1
angry
1
care
1
haha
4
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 12 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 12 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 13 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 14 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 14 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 14 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 15 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 15 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27