"Хэрлэнгийн барьяа” уртын дууны улсын уралдаан Дорнод аймагт болж байна

М.Төгөлдөр
2023/07/02

Дорнод аймгийн Халхгол сумын уугуул Монгол Улсын алдарт уртын дууч Сэсэржаагийн Дамчаа агсны нэрэмжит “Хэрлэнгийн барьяа” уртын дууны улсын уралдааны нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Соёл, урлагийн газрын дарга Б.Мангалжав, Монгол Улсын уртын дууны холбооны гүйцэтгэх захирал Б.Цэрэндагва, С.Дамчаа агсны шавь МУАЖ Ч.Шархүүхэн нар оролцов. 

Тус уралдаанд Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Увс, Дундговь, Баянхонгор зэрэг 7 аймаг, ӨМӨЗО-ны Шилийн голын зүүн үзэмчин хошуу, Улаанбаатар чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын мэргэжлийн дуулаачид болон сонирхогчид нийт 60 гаруй уран бүтээлчид оролцож байна. Тэмцээний шүүгчээр МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУАЖ А.Нэргүй, Хил шинжлэлийн ухааны доктор А.Алимаа, Уртын дуу судлаач Дорждагва, Дорнод аймгийн СУГ-ын СУХ-ийн дарга, СТА Л.Идэрбат ажиллаж буй. 

Дорнод аймагт 2023 оны 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд болно. Сэцэн хан аймгийн Халхын гол, Хар дэл, Хурх Биндэр аялгууны урын санг сэргээн тодруулах, өвлүүлэн дэлгэрүүлэх, энэ цагийн уртын дуучдын ур чадварыг ахиулах, ахмад үеийн уртын дуучдын уламжлалт дуулах арга барил, хэв намба, дэг сургалтыг судлан сурталчлах замаар дуучдын залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор тус уралдааныг Дорнод аймагт зохион байгуулж байгаагаар онцлог болж байна. 

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн газар, Хөгжимт Драмын театр, Дорнод аймгийн уртын дууны салбар холбоо, Хэрлэнгийн барьяа уртын дууны чуулга ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа юм.


0
angry
1
care
0
haha
6
liked
4
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18