Д.Амарбаясгалан: Орон нутгийн нислэгийн үнэ авто тээвэртэй өрсөлдөхүйц, байнгын тогтмол байх нь чухал

Л.Бямбажав
2023/06/30

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “МИАТ” ТӨХК 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж, 9 аймгийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсон.

”МИАТ” ТӨХК өнөөдрөөс ийнхүү орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор жуулчид Мөрөн, Ховд, Улиастай, Улаангом, Даланзадгад гэх мэт манай орны аялал жуулчлалын гол бүс нутгууд руу тав тухтай, түргэн шуурхай аялах боломж бүрдэж байна.

Орон нутгийн нислэгийг нээх арга хэмжээнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож, үг хэлсэн юм. 


Тэрбээр  "Өнөөдөр МИАТ компанийн болоод Монгол Улсын иргэний агаарын тээврийн салбарын түүхэнд тэмдэглэхуйц чухал өдөр тохиож байна. Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн хөгжлийг

шинэ түвшинд хүргэх, хот хоорондын тээвэр, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэх, түүнчлэн аялал жуулчлалыг хегжүүлэх зэрэг тодорхой зорилтуудыг дэвшуулэн ажиллаж байна.
Баруунаас зуун тийш 2392 км, хойноосоо урагш 1259 км газар нутагтай Монгоп Улсын хувьд орон нутгийн нислэг зайлшгүй байх ёстой зүйл юм. Харамсалтай нь орон нутгийн нислэгийн үйл ажиплагаа буурахын зэрэгцээ, зарим чиглэлд зогсонги байдалд орсон байна. Өнгөрсөн хугацаанд эрсдэл багатай, илүү ашигтай буюу уул уурхайн салбарын захиалгат нислэгүүд түлхүү нэмэгдэн, улмаар орон нутгийн хуваарьт нислэгийн үйл ажиллагаа компаниудын хувьд 2 дугаарт тавигдах болжээ.
Бид орон нутгийн нислэгийг тогтмолжуулах, улмаар үнэ тарифыг бууруулахад нэг бол компаниудад улсын төсвөөс  дэмжлэг, татварын хөнгөлөлт үзүүлэх эсвэл шинэ өрсөлдөгчийг зах зээлд нэвтрүүлэх бодлогын сонголтын өмнө байсан.

Аль ч тохиолдолд иргэд, жуулчид урьдчилан төлөвлөх боломжтой, үнэ тарифын хувьд авто тээвэртэй өрсөлдөхүйц  байнгын тогтмол орон нутгийн нислэгийг бий болгох нь чухал юм.

Иймд Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн хуваарьт нислэгүүдийг сэргээх, үнэ тарифыг бууруулах
асуудлыг судалж узсэний үндсэн дээр МИАТ компанийг орон нутагт нислэг үйлдүүлэх, дотоодын авиа компаниудтай өрсөлдүүлэх шийдвэр гаргасан.
Орон нутгийн нислэгийг тогтмолжуулах, иргэдэд сонголтыг бий болгох, түүнчлэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь Засгийн газраас баримталж байгаа гол чиглэл юм. 

Цаашид орон нутгийн нислэг үйлдэх сонирхолтой авиа компаниуд чөлөөтэй өрсөлдөх,  энэ салбарт орж ирэхийг Засгийн газраас дэмжих болно.
Аж ахуйн нэгжүүд зах зээлийн давамгай байдал, тусгай зөвшөөрлөө  ашиглан үзүүлж буй үйлчилгээ, нийлүүлж буй бүтээгдэхүүнээ хязгаарладаг, үнийг нь өсгөдөг зохиомол хомсдол үүсгэдэг үзэгдэл байх ёсгүй. 
67 жилийн түүхтэй үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн хувьд орон нутгийн нислэгийн зах зээлд оролцох шударга өрсөлдөөнийг өрнүүлэх, өөрсдийн туршлага, нөөцийг ашиглан шинэ боломж, бололцоо, манлайллыг бий болгон ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ. 

0
angry
0
care
4
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18