Хятадын хөрөнгө оруулагчдыг залилах тохиолдол нэмэгджээ

Л.Бямбажав
2023/06/30

Улсын ерөнхий прокурорын газраас гадаадын хөрөнгө оруулалттай, аж ахуйн нэгж хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийн байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, хянах ажлын хэсгийг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн. /энд дарж үзнэ үү/

Сүүлийн 6 жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоотой 342 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс гадаадын хөрөнгө оруулагч хохирсон 239, гадаадын хөрөнгө оруулагч холбогдсон 103 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн дийлэнх нь уул уурхайн салбарт оруулсан хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байх бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч хохирсон хэргийн 65,9 хувийг залилах гэмт хэрэг, бусад нь хөрөнгө завших, хулгайлах, мөнгө угаах, хүрээлэн байгаа орчны эсрэг, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх болон авлигын гэмт хэрэг эзэлж байна.

Хохирсон гэх гадаадын хөрөнгө оруулагчийн 44.5 хувь нь БНХАУ, 8.6 хувь нь БНСУ-ын иргэд, 28.5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 12,0 тэрбум төгрөгийн хохирлыг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон 31, холбогдсон 8 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, 8,4 тэрбум төгрөгийн хохирлыг шүүхийн шийдвэрээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлсэн.

Ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 174, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 78, нийт 252 хэргийг хянаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн 83.3 хувьд нь тодорхой ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж, хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэх үүргийг мөрдөх байгууллага болон хяналт тавьж буй нэгж прокурорын газарт өгсөн байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих асуудлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалтын хэргийг хэрэгсэхгүй болгосон 4 хэргийг сэргээж, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр харьяа мөрдөх байгууллагад хүргүүлжээ.

Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн “Монгол Улсын иргэн Э нь 2011-2023 онд Сингапур улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ай Ти Жи Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байхдаа тус компанийн эзэмшилд авах газрын төлбөрт өгнө гэж Австрали Улсын нэр бүхий иргэнээс 8,9 сая ам.доллар буюу 12,0 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч завшсан” гэх,

Монгол Улсын иргэн Б, И нар нь бүлэглэж 2019 онд баримт бичиг хуурамчаар үйлдэн ашиглаж, Хаан банкны тооцооны төвөөс Монгол Улсад бизнес хийх зорилгоор ирсэн БНХАУ-ын иргэний данснаас 1,3 тэрбум төгрөгийг бусдын данс руу шилжүүлж, бэлнээр гаргуулан авч залилсан” гэх хэргийг хаасан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын даалгавар бичиж хүргүүлсэн байна.

Цаашид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, хүний эрхийг зөрчихгүй байх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэргийг богино хугацаанд хянан шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг мөрдөгч, прокуроруудад үүрэг болголоо.



1
angry
0
care
3
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 13 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 13 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 14 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 15 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 15 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 15 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 16 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 16 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27