Г.Занданшатар: Авлигатай тэмцэхийн тулд иргэдийн үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх хэрэгтэй

Л.Бямбажав
2023/06/30

УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг сайжруулсан чуулган болно гэдгийг  онцлон тэмдэглэж байсан. Спикерын энэхүү зорилт өнөөдөр нэгэн томоохон алхмаар урагшиллаа. Өөрөөр хэлбэл, олон нийтийн шүүмж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудын үр дүнд нийцүүлэн төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх нөхцөлийг хангаж энэ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар баталсан юм.


Энэ хөтөлбөр батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ,  Авлигатай тэмцэх нь зөвхөн төрийн ажил биш, бүх нийтийн үйл хэрэг. Иймд  авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн шударга ёс, тэгш боломж гэдэг үг, уриа тунхагийн шинжтэй байхаа больж, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ авлигын эсрэг бодитойгоор тэмцэн, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхээр ажилладаг болсон. Үүнийг “Авлигатай тэмцэх 3 хэмжээст шинэ хандлага” гэж дэлхий даяар нэрлэж байгаа юм. Энэ шинэ соёл, дэлхий дахины хандлагад нийцүүлэн энэ өөрчлөлтийг хийж байгаа гэдгийг дор бүрнээ ухамсарлах хэрэгтэй гэж байлаа.

Түүнчлэн тэрбээр, төр дангаараа авлигын эсрэг тэмцэх биш бүх нийтээр, хамтын хүчин чармайлтаар хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ийм бодлого баталж, хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаагаа, үндэслэл, нөхцөл, үр дагаварын талаар олон нийтэд зөв ойлгуулж, соён гэгээрүүлж, ил тод байж энэ хөтөлбөрийг дүнтэй хэрэгжүүлж чадна гэв.  

 

 


0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18