"Аравдугаар сард Франц Улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд онцгой анхаарч байгаа"

Л.Бямбажав
2023/06/30

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна бараалхлаа. Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус  уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад хийсэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал харилцаа, хамтын ажиллагааны түүхийг шинэ хуудсаар баяжуулж, Стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц болсныг онцлов. Мөн Ерөнхийлөгч Э.Макронд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлахыг хүслээ.

Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна Ерөнхийлөгч Э.Макроны мэндчилгээг уламжилж, ирэх аравдугаар сард Франц Улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд онцгой анхаарч байгааг хэллээ.

 БНФУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын уул уурхай, эрчим хүч, газрын ховор элемент, үндэсний хиймэл дагуул, боловсрол, соёл, онцгой байдал, байгаль орчин, хүнсний хангамж, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаагаа илэрхийлэв. Цаашид Монгол Улстай урт хугацаанд өргөн хүрээнд нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа нотлов.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газрын ХМОНХА 


0
angry
0
care
1
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18