Б.Мөнхтамир: Орон нутгийн нислэгтээ бид хамгийн байж болох хямд үнийг баримтална

Л.Бямбажав
2023/06/30

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгийг сэргээх, үнэ тарифыг бууруулах, аялал, жуулчлалыг дэмжих зорилгоор “МИАТ” ТӨХК Улаанбаатар хотоос орон нутгийн есөн чиглэлд өнөөдрөөс хуваарьт нислэг үйлдэж эхэллээ.


Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд долоо хоногт 1-2 давтамжтай ниснэ, орон нутгийн тариф 40-68 хүртэл хувиар буурна.

 МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "Өнөөдрөөс есөн аймгийн хуваарьт нислэгийг эхлүүлж байна.   МИАТ компани 1996 оноос хойш 2008 он хүртэл бүх аймаг руу нислэг үйлддэг байсан. 

Сүүлийн үед орон нутгийн нислэгийн үнэ гадагшаа нисэж буй үнэтэй  адилхан болсон. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас орон нутгийн нислэгийг хямд бөгөөд хүртээмжтэй байлгахаар зорьсон. Бид орон нутагт нисэж эхэлснээр бусад авиа компаниудын нислэгээс 2-2.5 дахин хямдарч байна. Ингэснээр өрсөлдөөнийг бий болгож, дагаад авиа компаниуд үнээ буулгана гэж найдаж байна" гэлээ. 

 Баян-Өлгий аймаг руу зорчих нэг зорчигчийн хоёр талын нислэгийн тийз өнөөгийн тарифаар 1.6 гаруй сая төгрөг байгаа бол хоёр талдаа 800 мянган төгрөг болж буурах юм. Ховд, Увс аймаг руу зорчиход 1.6 сая төгрөг зарцуулдаг бол хоёр талдаа 600-650 мянган төгрөгөөр зорчдог болох нь.

Дээрх чиглэлд долоо хоногтоо хоёр удаа нислэг үйлдэх юм. 


1
angry
0
care
3
haha
4
liked
7
love
5
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18