Наадмын өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, ААН-ийн анхааралд

Л.Бямбажав
2023/06/30

Үндэсний их баяр наадмын үеэр Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, харин Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Хүй долоон худагт гаргана. “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх хүсэлтийг www.service.ulaanbaatar.mn цахим бүртгэлийн системээр 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагаас зургаадугаар сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна гэдгийг Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга М.Баяраа онцлов.

  1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргахад хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр тухайн дүүрэгт тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий хуулийн этгээд байх шаардлага тавина.
  •  Бүрдүүлэх материалын жагсаалт:
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх Бүртгэлийн хуудас;
  • Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлийн хуудас; /igov.mn/
  • Тогоочийн мэргэжлийн үнэмлэх;
  • Тогооч болон ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх).
  1. Худалдаа эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад худалдаа, үйлчилгээ (хүнсний худалдаа, гар урлал, бэлэг дурсгал, үндэсний хувцас, малгай, хүүхдийн тоглоомын худалдаа, бусад) чиглэлээр тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.
  •  Бүрдүүлэх материалын жагсаалт:
  • Хүнсний худалдаа эрхлэх бол хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас /igov.mn/, ажилтнуудын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан дэвтэр (сүүлийн 6 сард шинжилгээнд хамрагдсан байх);
  • Худалдаалах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, зураг.
  • 3. Хүй долоон худгийн Соёл урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ эрхлэх чиглэлээр хүсэлт гаргахад нийслэлийн нутаг дэвсгэрт тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд байх шаардлага тавина.
  • Бүрдүүлэх материалын жагсаалт:
  • Худалдаалах бараа бүтээгдэхүүн, хөдөлгөөнт тоглоомын танилцуулга, зураг.

0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18