Хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураана

М.Төгөлдөр
2023/06/29

Д нь бусдын хулгайлсан малд гарал үүслийн гэрчилгээ авч өгөх, мал төхөөрөх, борлуулахад оролцож, гэмт хэргийн улмаас олсон мөнгийг өөрийн дансаар авч, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Д-г мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулж болох ялын төрөл, хэмжээнээс хамааруулан ялгамжтайгаар тогтоосон, тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын хөөн хүлээлгэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэж тодорхойлдог.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх буюу эрүүгийн хариуцлагыг нөхөн хүлээлгэх хугацааг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хүнд, хөнгөн, ялын төрөл, хэмжээнээс хамааран ялгавартай тогтоосон бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй, энэ нь тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдог билээ.  

2018 оны 7, 2019 оны 6, 8 дугаар саруудад үйлдсэн гэмт хэрэгтэй нь холбогдуулан  прокурор Д-г 2021 оны 9 дүгээр сарын 25-нд  яллагдагчаар татсан байна.

Д-н холбогдсон хэрэгт оногдуулж болох ялын төрөл, хэмжээг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хорих ял гэж заасан тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүх Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Харин Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9-д заасан ”Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас  үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно.” гэсэн шүүхэд үүрэг болгосон, заавал хэрэглэх хэм хэмжээг хоёр шатны шүүх хэрэглэлгүй орхигдуулсан байна.

Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд уг заалтыг нэмснийг 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс дагаж мөрдсөн. Энэ заалт нь ямар нэгэн урьдчилсан нөхцөл, сонголтгүйгээр шууд хэрэглэгдэх, заавал биелэгдэх буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтын шинжтэй тул  тус хэм хэмжээг шүүх заавал хэрэгжүүлэх үүрэгтэй болно.

Иймд заавал хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн дээрх заалтыг хяналтын шатны шүүхээс хэрэглэж, Д-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 17,337,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр


2
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18