Танилц: Гандантэгчэнлин хийдийн дотуур байранд шалгалт хийхэд дараах зөрчил илэрчээ

Н.Мижидмаа
2023/06/28

БГД-ийн ГБХЗХ-ийн хэлтсээс Хүүхдийн эрхийн зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хүүхдүүдийн эрх, хамгааллын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх чиглэлээр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагаа, сүм хийдийн дэргэдэх сургалтын байгууллага, дотуур байр, шавилан суудаг болон үйл ажиллагаанд хамрагддаг хүүхдүүдийн эрх, хамгааллын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, санал зөвлөмж хүргүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллажээ. Шалгалтын явцад хүүхдийн эрхийн хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Үүнд:

-Дотуур байрны В1 давхарт агааржуулалт муу, чийгтэй, цонхонд хамгаалалт, хөшиг байхгүй сэрүүн өрөөнд  хүүхдүүдийг байрлуулж байсан.

-Дотуур байрны коридор бүрт 1 камертай ба камер нь шаардлага хангахгүй, гаднаа байна. Байрлуулсан бусад нийтийн эзэмшлийн газарт хяналтын камергүй. 

-Дотуур байранд  хүүхдүүдийн эсрэг хүчирхийллийн аливаа зерчил илэрсэн, сэжиг таамаг мэдэгдсэн тохиолдолд багш, ажилтан сургуулийн захиралд мэдэгдэх тухай дотоод журамд тусгаагүй.

Дээрх зөрчлүүдэд зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Сүм хийдийн дэргэдэх шашны сургалтын байгууллага, дотуур байранд хүүхэд хамгааллын чиглэлээр хяналт шалгалт хийхэд үнэлгээний нийт  33 онооноос шаардлага хангасан 12, шаардлага хангаагүй 21 буюу 63.63% их эрсдэлтэй байна. Иймд Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд Хүүхдийн эрх, хамгаалал, аюулгуй байдлыг сайжруулах, илэрсэн зөрчлийг арилгуулах тухай албан шаардлагыг хүргүүлжээ. Үүнд:

Хүний нөөц:

- Дотуур байрыг багш эсхүл нийгмийн ажилтан мэргэжилтэй хүн хариуцах

-Багш ажилтнуудыг хүүхдийн эрх, хамгааллын талаарх сургалтад тогтмол хамруулах

- Хүүхдийн хувийн нууцыг чанд хадгалах тухай заалтыг багш ажилтны хөдөлмөрийн гэрээнд тусгах

-Гандантэгчэнлин хийдэд мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажиллуулах

-Дотуур байрны багш, хүүхэд, эцэг эхийн уурэг хариуцлагыг тусгасан гурван талт гэрээ байгуулж, улирал тутам дүгнэж, гүйцэтгэлийг үнэлдэг байх

Дотуур байрны дотоод орчин

- Дотуур байранд мөрдөх журам, Хуухэд хамгааллын бодлого, ажилчдын ажлынцагийн хуваарийн мэдээллийн самбарт ил тод харагдахуйц байршуулах

- Давхар бүрт хүүхэд амрах зориулалтын сандал, ундны ус цэвэршуулэгчтэй байх

-Номын санд хүүхэд хичээл давтах боломжтой, сурах бичиг, хичаэлийн нэмэлт даалгавар бусад ном гарын авлагаар хангах

Хүүхдийн хөгжлийн өрөөтэй болох, тухайн өрөөг хөгжим, зурагт, буйдан, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, бусад шаардлагатай хэрэгслээр хангах

Хүүхдүүдийг насанд хүрэгчтэй нэг байранд байрлуулахгуй байх

Өрөө тасалгаанд өдөрт 1-ээс доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ

Сурч боловсрох, хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээ

Хүүхдийн авьяас сонирхолд тулгуурласан, оролцоог нь дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулах.

Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлэзр:

Хүүхэд хамгааллын бодлого боловсруулан мөрдөн ажиллах; 

Ёс зүйн дурмийг бүх багш ажилтнуудад танилцуулан гарын үсэг зуруулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа дагаж мөрдөхөд хяналт тавих

Хүүхэд хамгааллын бодлогын нэг хувийг хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нарт хүргүүлэх;

Жилд нэгээс доошгүй удаа дотуур байрны орчин нөхцөл болон үйлчилгээний талаар хүүхэд болон тэдний эцэг эхээс сэтгэл ханамжийн судалгаа авч эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжуулэх

Дээрх албан шаардлагын хэрэгжилтийг ханган ажилласан тухай тайлан мэдээг 2023 оны 07 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх шаардлагыг Төв гандантэгчэнлин хийдэд ГБХЗХГ-аас хүргүүлсэн байна.

65
angry
0
care
6
haha
12
liked
4
love
21
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18