Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32.5 сая тонн хүдэр боловсруулж 580.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.
Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр хоногт 10 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийдгээс 5 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг тухай "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх хэлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна