Бээжинд “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бизнес форум зохион байгуулна

Ц.Цэрэнбадам
2023/06/26

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн болон бусад онцлог асуудлаар зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 

Монгол улсад он гарснаас хойш  223 мянган жуулчин хүлээж авч 324 сая ам.долларын орлого эдийн засагт төвлөрүүлсэн гэлээ. 

Энэ нь төлөвлөснөөс 78,9 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, БНКазакстан улсын жуулчдын урсгал нэмэгдсэн үзүүлэлт юм. "Чингис хаан" агаарын тээврийн боомтоор 38,1 хувь нь хүрэлцэн ирсэн бол Алтанбулаг, Боршоо, Замын-Үүд, Цагааннуурын боомтуудаар бусад голлох жуулчид ирж аялсан.

Жуулчдын 80-аад хувь нь визгүй, визийг түр чөлөөлсөн орнуудаас ирсэн  байгаа нь визийн шаардлагаас хөнгөлж, чөлөөлсөн арга хэмжээ үр дүнтэй байна гэж дүгнэж байна. 90 гаруй орны иргэд цахимаар виз мэдүүлэн шийдвэрлүүлэх боломж бүрдсэн.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 23 жилийн дараа УИХ-аар хэлэлцүүлэн батлууллаа.

Дотоодын нислэгийг сэргээж, тогтмолжуулах нь аяллыг төлөвлөх, олон улсад зарлаж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээс гадна дотоодын аяллыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Орон нутгийн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Баянхонгор, Алтай, Ховд,  Улаангом, Өлгий гэсэн 9 чиглэлд нислэгийг сэргээж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн долоо хоногт 1-3 удаагийн давтамжтайгаар нисэх юм.

БОАЖЯ-аас “Welcome to Mongolia” хөтөлбөрийн хүрээнд“Монгол-Солонгосын аялал жуулчлалын форум”, “Япон - Монголын аялал жуулчлалын форум-2023” -ыг амжилттай зохион байгуулсан бол энэ сарын 29-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотноо “Welcome to Mongolia” аялал жуулчлалын бизнес форумыг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18