Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Шаравын гудамж буюу Улаанбаатар сувилал орчмын авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Уг авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул зургаадугаар сарын 25-26-ны 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.
Иймд дээрх хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна