МҮБХ наадмаар бөхчүүдийг идэвх харж хасах, давуулах шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл гаргав

О.Шүрэнцэцэг
2023/06/23

Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд “Монголын үндэсний бөхийн холбооноос Засгийн газрын хурлаар батлах Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд зарим өөрчлөлт оруулах тухай саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2023 оны дөрөвдүгээр сарын 4-нд, мөн 2023 оны зургаадугаар сарын 8-нд тус тус хүргүүлсэн.

Саналд 2023 оны гуравдугаар сарын 18-нд МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөлөөс баталж, Монгол бөхийн өргөөнд зохиогдсон 34 барилдаан болон орон нутагт зал, танхимын барилдаануудад хэрэгжүүлэн ажиллаж буй дүрмийг ХЗДХЯ-наас Засгийн газрын хуралд оруулж батлуулах Барилдааны дүрэмд мэргэжлийн байгууллагын өгсөн санал байсан болно.

Гэвч ХЗДХЯ-нд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны гишүүдийн хурлын олонхын саналаар Үндэсний их баяр наадмын 1-9 давааны барилдаануудад бөхчүүдийг идэвх харж хасах мөн давуулах дүрмээр зохион байгуулах шийдвэрийг гаргав. Уг шийдвэрийг мэргэжлийн байгууллагын зүгээс дүгнэн, наадмын барилдаануудад дараах хүндрэл, зөрчил үүсэхээс болгоомжилж байгаа болно.

1.Наадмын түрүү, үзүүр болон цолны даваануудад бөхийг идэвхээр хасах нь Монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, сайн сайхны бэлгэдлийн илэрхийлэл, үндэсний их баяр наадмаа үзэж байгаа нийт ард олон, үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлэх, үүнээс шалтгаалсан ямарваа нэгэн маргаан үүсэх,

2.Идэвхээр давуулах шийдвэр гарсантай холбогдуулан жилд нэг удаа цол олгох наадмын барилдаанд бөх өрсөлдөгчөө мэх хийн давахыг эрсдэлтэйд тооцон, зөвхөн идэвх гаргах үйлдэл, хөдөлгөөн хийж монгол бөхийн үндсэн суурь зарчим алдагдах,

3.Орон нутагт болох сум, аймгийн наадмуудыг зохион байгуулагчид бөхийг хэлмэгдүүлэх, хохироохоос тус тус болгоомжилж байна.

Иймд бөхийг идэвхээр хасах дүрмийг наадмын барилдаанд хэрэгжүүлж ажиллахдаа ХЗДХЯам болон тус яаманд төвлөрсөн Үндэсний бөхийн салбар хорооны гишүүдээс бөхийг хасах мөн давуулах шийдвэр гаргах, шийдвэрийг олон нийт наадамчдад танилцуулж ажиллах комиссыг бүрдүүлэн ажиллах нь зохистой гэж үзэн ХЗДХЯ-нд хандан ажиллаж байна.

Жич: Допингийн эсрэг үндэсний байгууллагаас 2023 оны 2, 3, 4-р саруудад үндэсний бөхийн тамирчдаас допингийн шинжилгээ авсан бөгөөд допингийн шинжилгээгээр зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцох МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал ирэх долоо хоногт болно” хэмээн мэдэгджээ.


2
angry
1
care
6
haha
16
liked
0
love
9
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20