''Титаник''-ийг зорьсон таван аялагч нас баржээ

О.Шүрэнцэцэг
21 минутын өмнө

Титаник хөлгийг үзэх аялалд хүмүүсийг тээвэрлэж явсан шумбагч хөлөг Даваа гарагт сураггүй алга болсон. Харамсалтай нь өнөөдөр хөлгийн аялагчдын цогцос олджээ. Хөлгийн багт "OceanGate" компанийн гүйцэтгэх захирал Стоктон Раш, Британи, Пакистан гаралтай бизнес эрхлэгч Шахзада Давуд, түүний хүү, 19 настай Сулеман, Британийн бизнес эрхлэгч Хэмиш Хардинг, Францын тэнгисийн флотын шумбагч агсан, нэрт аялагч Пол-Хенри Наргеолет нар багтжээ. Тэрээр хөлгийг жолоодож явсан байна.
Сүйрлийн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ч АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Титан шумбагч онгоц эргээс холбоо тасарсны дараахан дэлбэрэлттэй төстэй чимээ гарсан тул дэлбэрэлтийн улмаас хөлөг сүйрсэн байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Титаник хөлгийн живсэн эх биеийг үзэх энэхүү аяллын нэг суудлын үнэ 250 000$ үнэтэй байсан юм.

"Титаник" хөлөг анхны аяндаа гараад живсэн бөгөөд ослын улмаас нас барсан хүмүүсийн тоо 1517-д хүрч, дэлхийн далайн аяллын түүхэнд хамгийн эмгэнэлтэй сургамжийн нэг болж байсан юм.


12
angry
0
care
5
haha
1
liked
11
love
70
sad
19
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20