“Кью эс си” компани татварын 122 тэрбум төгрөгийн өр үлдээжээ

Б.Хонгорзул
3 цагийн өмнө

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК -д Засгийн газраас оруулсан хяналт шалгалтаар тус үйлдвэрийг 7 жилийн хугацаанд концессоор эзэмшсэн “Кью эс си” компани санхүүгийн олон зөрчил гаргасан талаар мэдээлэл цацагдаад байна. Тухайлбал, тус үйлдвэрийг ашиглаж байх хугацаанда 122 тэрбум төгрөгийн татвараа төлөөгүй, өр нь хуримтлагджээ. 2014 онд концессын гэрээ албан ёсоор байгуулагдаж уг компани барих, ашиглах, шилжүүлэх гэсэн заалттайгаар хөрөнгө оруулалт хийж Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийг гангийн үйлдвэрлэгч болгохоор ажиллаж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ширхэг хадаас барилгүй, өр төлбөртэйгээр үлдээсэн байна.

 Хувийн хэвшлийн байгууллагууд 100 мянган төгрөгийн татварын өртэй бол дансыг нь хааж, хууль хяналтын байгууллага хариуцлага ногдуулах арга хэмжээ авдаг. Гэтэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-г ашигласан “Кью эс си” компани нь 122 тэрбум төгрөгийн татварын өр үлдээсэн байх жишээтэй. Уг компани нь дан ганц татварын өрөөр зогсохгүй. Хяналт шалгалтаар нийт 2,6 их наяд төгрөгийн хохирлыг тогтоогоод байгаа юм. Харин одоог хүртэл хууль шүүхийн байгууллага энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэхгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна.


8
angry
0
care
2
haha
0
liked
1
love
2
sad
5
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18