Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно

Б.Хонгорзул
6 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 15,16, 17,18, 21, 23, 24, 25 дугаар Баянзүрх дүүргийн 26,36 хороодын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлт, зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулж 2023 оны зургадугаар сарын 24-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

1. Ч:24Б “ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан” чиглэлийг Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан” болгон өөрчилж өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 14 минутын интервалтай ажиллана.
2.Ч:76 “Архивын Ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол” чиглэлд өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 12 минутын интервалтай үйлчилгээнд ажиллана.
3. Ч:63А “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” чиглэлд дундын “Жаргалан хотхон” хойд, урд автобусны зогсоол нэмэгдэж, Ч:63 “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” болгон өөрчилж, өдөрт 6 тээврийн хэрэгсэл 10 минутын интервалтай ажиллана..
4. Ч:71 “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” болгон өөрчилж, өдөрт 7 тээврийн хэрэгсэл 11 минутын интервалтай ажиллана.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.



0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18