С.Бямбацогт: Төмөр замчдынхаа цалинг үе шаттайгаар нэмэгдүүлнэ

Н.Мижидмаа
Өчигдөр

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг авлигад хаалттай харин ажилтнууддаа ээлтэй байгууллага байлгах чиглэлээр өнгөрөгч хугацаанд салбарын сайд С.Бямбацогт анхаарч ажиллаж байгаа тухайгаа мэдэгдэж байсан. Тэгвэл өнгөрөгч онд төмөр замчдын үр дүнгийн урамшууллыг 100 биш 200 хувиар олгох чиглэл өгч хэрэгжүүлсэн бол энэ удаагийн ОХУ-д хийж буй айлчлалын үеэр ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхээр болсон байна.

“РЖД" НХН-ийн ерөнхий захирал, "УБТЗ" ХНН-ийн хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзах үеэрээ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Өнгөрсөн онтой харьцуулахад ачаа тээвэр 26 хувиар, транзит тээвэр 50 хувиар нэмэгдсэн. Цаашид зүтгүүр нэмчихвэл тээвэрлэлтээ нэмэх боломжтой. 2023 онд 36 сая.тонн ачаа тээвэрлэх боломжтой гэж харж байна. Түүнээс гадна УБТЗ-ын ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин нэмэх зорилт тавьж байна. Сүүлийн жилүүдэд ард иргэдийн орлого буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. 

УИХ-аас цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмэх шийдвэр гаргасан. Манай салбарт төмөр замын олон компани бий боллоо. Тэдгээрийн цалин УБТЗ-аас өндөр тул боловсон хүчнээ алдах тохиолдол их гарч байна” гэсэн байна.

Уулзалтын үеэр талууд тохирлцон бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээ, байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон байна. 


0
angry
0
care
0
haha
6
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18