Солонгос улсад үйлдвэрлэж байгаа 650 автобусны эхний ээлж долдугаар сарын эхээр орж ирнэ

М.Төгөлдөр
Өчигдөр

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан  болж дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.  

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ  /RFID/ нэвтрүүлэх ажлын гүйцэтгэлийн явц байдалтай танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэл өгчээ. Мөн Нийслэл УБ хотын авто замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зохион байгуулалт, менежментийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлуудтай танилцаж 9 дүгээр сарын хэт их ачааллаас урьдаж яаралтай зохион байгуулалтын оновчтой арга хэмжээ авч ажиллахыг Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга даалгасан байна. Нийслэлд баригдаж байгаа холбоос зам, замын байгууламжууд, гүүрэн гарц нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх ажлуудыг эрчимжүүлэх, нийтийн тээвэрт чөлөөлөх 1-р эгнээг Улаанбаатар хотын бусад гол замууд дээр нэмэгдүүлэх шаардлагатай арга хэмжээний саналыг сонсож, цаг алдалгүй арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад нь даалгасан байна. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд баригдах авто машины зогсоолын бодлого, менежментийн тухай, нийтийн тээврийн автобусны парк шинэчлэл болон нийтийн тээврийн авто паркийн ажлын гүйцэтгэл, явц байдалтай танилцаж  эрчимжүүлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад нь өглөө.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргын ажлаа аваад нэн тэргүүнд Нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарсан гэдгээ Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар онцоллоо. Үр дүнд нь 2023 онд багтаан Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийг 90 хүртэлх хувьд хийхээр ажиллаж байна.

Эхний ээлжийн  20 цахилгаан автобус орж ирсэн. Солонгос улсад үйлдвэрлэсэн дараагийн 20 автобус өчигдөр /2023.06.19/ үйлдвэрээс Улаанбаатар руу ачигдсан. Ирэх  7 дугаар сарын эхний 5 хоногт багтаан оруулж ирэхээр төлөвлөж байна.

11 дүгээр сарын 1 гэхэд Солонгос улсад үйлдвэрлэсэн Евро 5 стандартын 600, бага оврын 50, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан 160 автобус нийтдээ 810 автобус нийслэлчүүдэд үйлчилнэ. “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүний сөрөг нөлөөллийг бууруулах хууль”-ийн төслийн танилцуулгыг сонслоо. Уг хуулийн төсөлд бусад улс орнуудын авто замын түгжрэл бууруулах хүрээнд эрх зүйн зохицуулалт хийгдсэн сайн туршлагуудыг судалж Улаанбаатар хотын онцлог, иргэдийн соёл, хандлагын ялгаатай байдлыг харгалзан тусгасан гэдгээ онцоллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18