Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох асуудлыг унагаасан С.Чинзоригийн хоёр охин АНУ-д суралцахдаа БЗС-гийн зээлээр суралцсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Чинзоригийн Дэлгэрмаа АНУ-ын Виржинийн Их сургуульд 32 мянган ам.доллар, Чинзоригийн Норовдэлгэр АНУ-ын Пенсилваны их сургуульд 32 мянган ам.доллароор тус тус суралцсан юм. Ч.Норовдэлгэр нь хамгийн өндөр төлбөртэй хувийн сургуулиудын нэг болох “Орчлон” ахлах сургуулийг төгссөн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна