Онцгой байдлын алба хаагчдад төрийн дээд цол, одон, медаль гардуулав

О.Шүрэнцэцэг
2023/06/20

 Онцгой байдлын байгууллагын 19 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллан, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, Бригадын генерал Батмөнхийн Ууганбаяр,
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
  • Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн механик жолооч, ахлах ахлагч Батжаргалын Энхсайхан,
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Очирбатын Мөнгөнсүх,
  • Нийслэлийн Онцгой байдлын газрын мөнгөн хөрөнгө, төсөв хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Сайнбаярын Буяннэмэх,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Зэдэрийн Мөнхсайхан,
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Төмөртогтохын Нямсүрэн,
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Михлайн Батсайхан,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Балжиннямын Отгонбаатар,
  • Булган аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Хүрэлийн Ганхүү,
  • Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Бямбажавын Ганбаатар,
  • Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Дорждэрэмийн Батбаатар,
  • Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахмад Цэдэндамбын Батбуян,
  • Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Тэрбишийн Гантулга,
  • Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч-химичин, ахлах ахлагч Лхагважавын Ганзориг,
  • Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Бямбасүрэнгийн Баярбадрал,
  • Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Мөнхбаярын Шинэхүү,
  • Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Баттулгын Батзаяа,
  • Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Мөнхбаатарын Самдандорж,
  • Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Загалаагийн Бямбадорж,
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
  • Завхан аймгийн Онцгой байдлын газрын үйлчлэгч Сэвжидийн Содномжав нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн алба хаагчид болон тэдний гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд нь ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.


1
angry
0
care
1
haha
0
liked
6
love
2
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 3 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20