БТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг болон өндөр үнэлгээ бүхий үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг хураан авч, цагдан хорьсноос хойш даруй яг зургаан сар болох гэж байгаа билээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.10 буюу үндэсллэгүйгээр хөрөнгөжсөн, 22.4 буюу хахууль авсан, 18.6 буюу мөнгө угаасан гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Шүүх яллах дүгнэлтийг хүлээж авсанаас 30 хоногийн дотор шүүх хуралдааныг зарлан товлодог. Тэгвэл С.Батдөлд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зургаадугаар сарын 20-нд буюу өнөөдөр 15.00 цагт товлогдсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна