Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт энэ сарын 26-29-ний хооронд болно

Ц.Цэрэнбадам
2023/06/19

Олон улсын худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэ жил Улаанбаатар хотноо зургаадугаар сарын 26-29-нд болох гэж байгаа бөгөөд тус арга хэмжээнд Экспортыг дэмжих төсөл дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.    Монгол Улсын Засгийн газар, Олон улсын худалдааны төв хамтран энэхүү чуулга уулзалтыг “Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, дижитал, тогтвортой” сэдвийн хүрээнд зохион байгуулна. Мэдээллийн технологи, арьс шир, ноос ноолуур гэсэн гурван үндсэн чиглэлд үргэлжлэх бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудтай хамтран хэрхэн хөгжих, дамжин өнгөрөх тээврийн харилцааг хэрхэн сайжруулах талаар хэлэлцэх юм. 

Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалтад бодлого боловсруулагч, олон улсын банк санхүүгийн байгууллага, экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагч, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 500 гаруй төлөөлөл оролцож, дижитал шилжилт, органик, тогтвортой худалдаа зэрэг худалдааны шинэ чиг хандлагын талаар хэлэлцэхээс гадна монголын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, ноос, ноолуур, арьс шир, мэдээллийн технологи зэрэг салбарын компаниудад зориулсан B2B уулзалт болон бизнесийн үйл ажиллагаанд тулгардаг асуудлаар зөвлөгөө өгөх бизнесийн клиник зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Дэлхийн залуу энтрепренерүүдийн уралдааны үр дүн, SheTrades платформын нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна Монгол Улсын хөрш хоёр орноос ирсэн томоохон бизнес эрхлэгчидтэй уулзах боломжийг олгох юм.    B2B болон бизнес клиник зэрэг үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид дараах холбоосоор бүртгүүлнэ үү:https://indico.un.org/event/10...

"Дэлхийн экспортыг дэмжих форум-2023"-т бүртгүүлэхтэй холбоотой асуух зүйлс гарвал 99286473,  94110375 руу холбогдоно уу.   Email: [email protected]  Website: http://www.mongolchamber.mn   Phone: +976-77277070 (ext. 6)

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18