Ц.Амгаланбаатар: Тагнуулынхан чи С.Зоригийг алсан гэж хэл, Хүүхдийг чинь ална шүү гэдэг байсан

Ц.Цэрэнбадам
2023/06/19

ХЭҮК-оос хоригдол Ц.Амгаланбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ялтан Ц.Амгаланбаатарын ХЭҮК-оос хамгаалалт хүссэн бичлэгийг хүргэлээ. 

Ц.Амгаланбаатарын зүгээс "Миний бие 1982 онд Эрдэнэт хотод төрсөн. 2004 онд таксины жолоочийн амь насыг бүлэглэн хөнөөсөн хэргээр 25 жилийн ял авсан. 25 жил одоогоор 20 жил болсон.

Ялаа эдлээд явж байх хугацаанд 2013 онд С.Зоригийн гэх хилс хэрэгт холбогдсон. Анх 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр Тагнуулынхан ирж "Чи С.Зоригийг алсан гэж хэл" гэж намайг дарамталж эхэлсэн. Би "Үгүй" гэсэн. Тэгээд зөндөө асуудалд унасан. "Хүүхдийг чинь ингэж ална шүү" гэдэг байсан.  2013 оны 11 дүгээр сар гэнэт миний хуучин эхнэр хүү хоёрыг маань дамжин дээр аваад ирсэн. Авчрангуутаа уулзуулаад гэр бүлийн зураг энэ тэр авч өгсөн. Дараа хүү маань ЭХЭМҮТ-д хэвтэж байхад зургийг нь үзүүлээд "Хүүгийн чинь дусал руу юм шахаад реакц өгсөн гээд алчих уу? Чи С.Зоригийн хэргээр тууштай явах юм уу" гэдэг шахалт, дарамт үзүүлсэн. Дараа нь эмэгтэй дүүгийн ажлаа тараад явж байгаа бичлэгийг нь үзүүлээд "Дүү охиныг чинь хэдэн залуучууд хээр очоод хүчиндээд, гясалдаа шиг шингэнээр мэдэгдэхгүй болгочихвол яах вэ? Чи С.Зоригийн хэргийг хүлээгээд цааш явах уу"гэдэг ийм асуудал тулгаж байсан.


29
angry
2
care
2
haha
2
liked
15
love
11
sad
11
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18