Орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын төлөөллийг хангах, ил тод байх зарчмын талаар танилцуулав

Ц.Цэрэнбадам
2023/06/19

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан өнөөдөр (2023.06.19) Дархан-Уул аймагт ажиллаж, Улсын Их Хурал болон нутгийн өөрийн удирдлагын үйл ажиллагаа, нээлттэй, ил тод байдал, парламентын шинэчлэлийн бодлогын талаар тус аймгийн иргэдийн төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэдэд танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал болон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын хууль, эрх зүйн үндэс нэгэн эх сурвалжтайг дурдаж, парламентын суурь зарчим, бодлого, стратегийн зорилтууд, төлөөллийн байгууллагууд буюу парламент, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн уялдаа холбоо зэргийг тодорхой тайлбарлан ярив.

Ардчиллын гол байгууламж болохын хувьд парламент, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ард түмний хүсэл зоригийг илэрхийлэгч, иргэдийн хүлээлтийг тээгч болохыг тэрбээр онцлоод, Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөө буюу “парламентын шинэчлэлийн бодлого”, түүнд тусгагдсан аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөлөгчидтэй холбоотой зохицуулалтуудыг уялдуулан дурдав. Үүнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд хууль тогтоомж сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах зорилт туссан юм.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан орон нутгийн удирдлага, түүний зарчмууд, бодлогын хэрэгжилтэд ард иргэдийн оролцоог хангах талаар зөвлөж, үүний тулд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулж, идэвхтэй, нээлттэй үйл ажиллагаа явуулах нь зүйтэйг цохон тэмдэглэлээ. Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомж, бодлого шийдвэрийг ард иргэдэд сурталчлан таниулах чиг үүргээ Иргэний танхимаар явуулж буй юм. Үүнийг өргөжүүлэн ажиллуулах нөхцөл, боломжийн талаар тэрбээр Баянхонгор, Өвөрхангай аймагт байгуулагдсан Хууль тогтоомж сурталчлах төвүүдийн жишээгээр танилцуулав.

Энэ үеэр Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөөр удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны талаар тус төслийн зохицуулагч Л.Мэнд-Амар, D-Parliament цахим систем, түүнийг ашиглах талаар  Иргэн бол хүч санаачлагын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат нар товч танилцуулга хийж, аймгийн иргэдийн төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэдийн сонирхсон асуултад хариулж, ярилцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18