АН: “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулсан

Ц.Цэрэнбадам
2023/06/19

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудаа танилцууллаа.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ирэх долоо хоногт УИХ-ын байнгын хороод, чуулганы хуралдаанаар орох уг хуулийн төсөлд  АН-аас дэд ажлын хэсэг ажиллаж байна. Уг ажлын хэсгийн мэдээллийг бүлгийн гишүүд өнөөдөр сонссон байна.  Мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэж, дэмжжээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: АН-аа, Монголын ардчиллыг бүтэн болгоход хувь нэмрээ оруулах, намын даргадаа бүрэн дүүрэн итгэл өгч, дэмжиж ажиллах зорилгоор “Нэг Монгол” хөдөлгөөн байгуулсан.  АН маш их хуваагдаж, талцдаг. Энэ хөдөлгөөнөөр илүү нэгдэж, бүтэн болгох зорилго, агуулгатай. Намын доторх талцал хуваагдлын эсрэг үйл ажиллагаа гэж ойлгох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: АН-ын УИХ-ын гишүүд санаачилж, “Нэг Монгол” хөдөлгөөнийг өрнүүлж байна. Энэ хөдөлгөөн нь АН-ын эв нэгдлийг хатуу чанга барьж, намын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, намын гишүүд, дэмжигчдийн чадавхыг сайжруулах зорилготой. Энэ хөдөлгөөн хэн нэгнээс хамааралтай, ямар нэгэ фракц биш.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн хууль батлагдсан. Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдэд ээлтэй зүйл заалт маш сайн орсон. Бид дараагийн сонгуульд эмэгтэйчүүдээ бэлтгэх маш чухал ажил руу орох ёстой. Намынхаа ажилд тусалж, дэмжин шинэ шатанд гаргах хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Намдаа залуу үеийн төлөөллийг оруулах нь чухал байна.



0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18