Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн 18 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналын хугацаа маргааш дуусна

Ц.Цэрэнбадам
2023/06/19

Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн 18 үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг 2023 оны 6-р сарын 15-наас цахимаар авч эхэлсэн бөгөөд маргааш буюу 6-р сарын 20-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ирүүлсэн саналуудыг цахим хуудсанд нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах юм. Хүсэлт гаргагчийн санхүүгийн чадавхыг нотолсон баримтад тулгуурлан дараах байдлаар үнэлнэ.
Үүнд:
1. Бэлэн төлөлт (дансны хуулга, бусад нотлох баримт)
2. Банкны зээлийн шийдвэр (банкны тодорхойлолт, зээлийн гэрээ)
3. Хэсэгчилж төлөх санал гаргах (Зөвхөн дуусаагүй барилгын хувьд гаргах бөгөөд бизнесийн үйл ажиллагаа, эргэн төлөлтийг нотолсон баримт)

Дээрх дарааллын дагуу хүсэлт гаргагчийн саналыг үнэлэх бөгөөд цахим системээр хамгийн түрүүнд ирсэн саналыг шалгаруулж, худалдан авах саналыг баталгаажуулна. Мөн хүсэлт гаргагч нь хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөд саналаа өгөх боломжтой.

Худалдан авах хүсэлт гаргагч нь банкны албан ёсны цахим хуудас дахь Худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгө https://www.dbm.mn/realestate/real_estate цэс рүү орж өөрийн сонирхож буй үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл дэх санал өгөх талбарыг сонгон санал илгээх товчийг дарж иргэн, хуулийн этгээдийн ерөнхий мэдээллийг бөглөж оруулах юм. Тухайн мэдээллийг дутуу бөглөсөн тохиолдолд санал илгээх боломжгүйг анхаарах ба иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, санхүүгийн чадвараа нотолсон баримт, дансны хуулга зэрэг бусад мэдээллийг оруулан илгээх товчийг дарснаар таны санал системд бүртгэгдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлаарай.

Санал өгөх заавар



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18