ТАНИЛЦ:​ Монгол Улсын иргэд ВИЗГҮЙ зорчих орнууд

Ц.Цэрэнбадам
2023/06/19

Аялал жуулчлалын улирал ирж байгаатай холбогдуулан гадаадад визгүй зорчих улс орнуудын мэдээллийг хүргэж байна. 

Монгол Улсын энгийн паспорттой иргэн дараах улсууд руу 14-90 хоног визгүй зорчих эрхтэй. Харин дипломат болон албан паспорттой бол 36 улсад визгүй зорчих боломжтой.

 Улс орон Визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1ХятадБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1989.03.30
2ФилиппинБүх төрлийн паспортаар 21 хоног хүртэл / 1994.05.13
3МалайзБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1994.06.06
4КазахстанБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1994.12.02
5ИзрайльБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1996.03.12
6Хонконг/БНХАУ/Бүх төрлийн паспортаар 14 хоног хүртэл / 1998.06.18
7КиргизБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1999.12.04
8КубаБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2001.10.08
9Макао/БНХАУ/Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2004.07.03
10ЛаосБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2007.10.14
11TайландБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2008.01.13
12БеларусьБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.09.04
13ТуркБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2013.10.10
14СербиБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.11.08
15ОХУБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2014.09.03
16БразилБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2015.09.21
17СингапурБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2017.06.08
18Украин */Албан ёсны урилгатай тохиолдолд/ Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл
19АргентинБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.02.19
20УругвайБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2018.06.10
21ЧилиБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.12.29
22ЭквадорБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2020.10.23
23ПеруБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2021.10.01
24УзбекистанБүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2022.06.03
25БарбодосБүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2022.07.28

Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай. 

Бусад хөнгөлөлт: 

  • Монгол Улсын иргэдэд АНУ руу 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 
  • Их Британи улсад 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 
  • Канад улс руу энгийн паспорттой иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттой иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз тус тус олгоно. 
  • Японы Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан байдаг.
  • Монгол Улсын энгийн паспорттой иргэдэд Швейцар руу 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгох нөхцөл хүчин төгөлдөр үйлчилдэг байна.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар


5
angry
5
care
6
haha
69
liked
6
love
8
sad
12
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2405:5700:310:945f:a407:dffc:3859:f96b
2023/12/28
0
0
Явах шаардлага бараг гарахааргүй улс орнуудаа соливол таарна уругвай перу украйн ч гэх мэт улсруу юу үзэх гэж явах болж байнаа??
Хариулах
Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18