ОХУ-ын Сибирийн Хууль сахиулах гаалийн газар, Алс Дорнодын Хууль сахиулах гаалийн газартай уулзалт хийлээ

М.Төгөлдөр
2023/06/18

Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэх явдалтай тэмцэх болон хууль сахиулах чиглэлээр хил орчмын бүс нутагт хамтран ажиллах асуудлаар Монгол Улсын ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас ОХУ-ын Сибирийн Хууль сахиулах гаалийн газар, Алс Дорнодын Хууль сахиулах гаалийн газартай уулзалт хийсэн байна. 

Хамтарсан 6-р ээлжит уулзалтыг ОХУ-ын Красноярск хотноо энэ оны 6 дугаар сарын 5-аас 8-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

Уулзалтаар талууд 2022 онд хууль сахиулах чиглэлээр байгуулсан Протоколын хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлын үр дүнг хоёр талаас дүгнэн хэлэлцэж, харилцан тохиролцож, төлөвлөгөөний хэрэгжилт үр дүнтэй байгааг цохон тэмдэглэсэн байна.

Мөн талууд үндэстэн дамнасан гэмт хэрэг, гаалийн зөрчлийн талаар шуурхай мэдээлэл солилцоог цаашид сунгах талаар тохиролцсоны зэрэгцээ галт зэвсэг адил хэрэгсэл болон хар тамхи, мансууруулах бодис, түүний хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох чиглэлээр бүх талаар хамтран ажиллахаар харилцан тохиролцжээ. Монголын төлөөлөгчид Сибирийн бүс нутгийн цахим гаалийн үйл ажиллагаатай танилцаж, бүрдүүлэлтийн нэгдсэн системийн чиглэлээр туршлага хуваалцжээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18