Элсэлтийн ерөнхий шалгалтын газарзүйн хичээлээр улсын хэмжээнд 803 төгсөгч шалгалт өгснөөс ганцхан сурагч 800 оноо авсан нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р сургуулийн сурагч Батсайханы Минжбадам байлаа.
Энэ жилийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг 6 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Шалгалтад 34432 шалгуулагч бүртгүүлсэн. Тэдний 30744 нь энэ онд 12 дугаар анги төгсөгчид бол өмнөх оны төгсөгч 3688 байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг Улаанбаатар хотод 23, орон нутагт 24 шалгалтын байранд зохион байгуулж байна. Шалгалтын зохион байгуулалтад нийт 2460 хүн оролцож байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна