Орон нутагт хамгийн анхны “Смарт Эрдэнэт” платформыг Орхон аймаг ашиглалтад орууллаа

М.Төгөлдөр
2023/06/16

Орхон аймаг иргэддээ болон  аймаг орон нутагтаа зочлон ирсэн, ирэхээр зорьж буй хүн бүхэнд зориулсан гар утасны аппликейшнийг  хэрэглээнд нэвтрүүлж өнөөдөр нээлтээ хийлээ.

E-Mongolia  буюу төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн дэд систем байдлаар орон нутгийн бүхий л үйлчилгээг нэг дор багтаажээ.   “Смарт Эрдэнэт” цахим платформ нь Орхон аймагт хэрэгжиж буй “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх 17 ажлын нэг нь аж.

Аймгийн Засаг дарга С.Батжаргал аппликейшныг танилцуулж, Орхончуудын өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч байгааг дуулгасан юм.

Тэрээр “Смарт Эрдэнэт” аппликейшн хэрэглэгдэх л ёстой. Тийм ч ураас хүний өдөр тутамдаа хэрэглэдэг, хэрэгцээтэй зүйлсийг  энэхүү аппликейшнд суулгаж өгсөн. Аппликейнш маань өнөөдөр нээлтээ хийлээ. Үүнийг АЙ-ТИ технологийн компаниуд, Эрдэнэтийн залуучууд түүчээлэн аваад явна гэдэгт итгэл дүүрэн  байна. Цэс болгон нь  “амьтай”  байж, хүн бүр хэрэглэж хэвшсэн аппликейшн болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тус аппликейшин нь одоогийн байдлаар төрийн болоод иргэд, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд чиглэсэн 10 гаруй төрлийн цэс багтсан байна. Тухайлбал: Орхон аймаг, Эрдэнэт хотод зочилж буй бүхэнд зориулсан Аялал жуулчлалын  цэс, Эрүүл мэндийн бүх мэдээлэл цаг авалт, төрийн байгууллагын цогц мэдээлэл, Такси үйлчилгээ зэрэг цэснүүд багтсан ажээ.

Түүнчлэн бизнес эрхлэгчид бүгд онлайн шоп, эсвэл нэмэлт аппликэйшнийг 10-100 сая төгрөг зарцуулан хөгжүүлэх боломжгүй тул энэхүү цэсээр дамжуулан үйл ажиллагаагаа тэлэх боломжийг бүрдүүлэн өгч байна.

 

 

 


0
angry
0
care
1
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 1 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18