Нийслэлийн үнэт цаас гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна

М.Төгөлдөр
2023/06/16

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцуулав.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан юм. Тус Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Өдгөө тус асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэх, Сангийн яаманд саналаа хүргүүлж, дүгнэлт гаргуулах шатны бэлтгэл ажлыг хангаж байна.

Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу үнэт цаасыг арилжаалах замаар татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг дараах шаардлага хангасан төсөл, арга хэмжээнүүдэд санхүүжүүлэх зохицуулалттай. Тодруулбал, төсөвт тусгасан байх, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцсэн байх, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгасан байх, мөн тухайн төсөл, арга хэмжээний төрлөөс хамааран зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийг хийж баталгаажуулсан байх юм.

Үнэт цаас гаргах ажил нь процессын хувьд эхлээд үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулах, үүнийгээ НИТХ-аар хэлэлцүүлэх, үүний дараагаар үнэт цаас гаргах саналыг Сангийн яамаар хянуулан, дүгнэлт гаргуулна. Үргэлжлүүлэн Засгийн газраас зөвшөөрөл авч, дахин НИТХ-аар хэлэлцүүлж, дэмжвэл Өрийн хэрэгслийн бүртгэлийн журмын дагуу үнэт цаасыг Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, олон нийтэд санал болгох юм. Одоо Засгийн газраар журам батлуулах эхний шатыг даваад байгаа бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлэх юм.

Хотын дарга Улаанбаатар хот анх удаа үнэт цаас гаргах гэж байгааг онцлоод, хотын эдийн засгийг дэмжиж, хот тулгамдсан асуудлаа бие даан шийдвэрлэх боломжийг олгоно гэдгийг хэлж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлыг НИТХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр болов.

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулав

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулав.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө боловсруулах ажил эхэлсэн. Мастер төлөвлөгөөг “Престиж инженеринг”, “Хайдродизайн прожект” ХХК-ийн түншлэл боловсруулсан бөгөөд зургаан үндсэн чиглэлээр гүйцэтгэжээ. Төлөвлөлт нь Улаанбаатар хотын суурьшил, зуслангийн бүс, Налайх, Багануур, Багахангай дүүрэг  зэрэг 89,475 га талбайг хамарсан.

Улаанбаатар хот орчмын хуурай сайр, жижиг голуудын нийт урт 314 км. Харин үерийн хамгаалалтын 168 км барилга, байгууламж байна. Үерийн далан сувгийн 67 хувь буюу 100 км-ийг нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км-ийг нь 1987-2020 онд барьжээ.

Зам, талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ нийт 169 км байгаагаас гол 18 шугамын 80 хувийг 1970-1980 онд барьсан. Эдгээр шугам сүлжээний ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан, засвар шинэчлэл хийх шаардлагатай байна. Мөн хөрсний ус зайлуулах шугам сүлжээ нийт 18.3 км, газрын доорх усны мониторингийн хяналтын цооног 53, идэвхтэй булгийн тоо 133 байна.

Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөг боловсруулсан “Престиж инженеринг” ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Далайцэрэн “Мастер төлөвлөгөөг 70 орчим инженер, мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулсан. Мөн таван байршилд үерийн халилт их байгаа тул үерийн хамгаалалтын далан байгуулах шаардлагатай тооцоо гарлаа. Туул голын цутгал болох Сэлбэ голд ус хуримтлуулах сан байгуулснаар үерийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэж үзэж, гурван усан сан төлөвлөсөн. Цаашид суурьшлын бүс нэмэгдсэнээр үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн хүчин чадал хүрэхгүй тул нэмж байгуулах, өргөтгөх зайлшгүй шаардлагатай” гэдгийг хэлж байлаа.

Үерийн хамгаалалтын барилга байгууламжийн мастер төлөвлөгөөг 2023-2040 он хүртэл дөрвөн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн зам, талбайн борооны ус зайлуулах 250 км шугам сүлжээ төлөвлөх шаардлагатай үр дүн гарсан байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө хотын инженерийн бэлтгэл ажлын мастер төлөвлөгөөнд олон улсын туршлагыг хэр судалж байгаа болон төлөвлөлт буруу бол ямар хариуцлага хүлээдэг талаар тодруулахад Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Мастер төлөвлөгөөг мэргэшсэн инженер, докторын зэрэгтэй хүмүүс боловсруулсан. Алдаа гарвал төлөвлөгөө боловсруулсан газар хариуцаж засах үүрэгтэй” гэлээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, мастер төлөвлөгөөг НИТХ-аар хэлэлцүүлэхээр болов.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд 40 минутын өмнө
АИ-92 Бензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал 44 минутын өмнө
Ц.Ганзориг ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдов 55 минутын өмнө
Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүлээн авах шугам нээжээ 57 минутын өмнө
Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, арга хэмжээтэй танилцлаа 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Телекамерын системээр зөрчлийг илрүүлж, хөдөлгөөний соёлыг мөрдүүлж байгаа 2 цагийн өмнө
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз 3 цагийн өмнө
Б.Энх-Оргилын ялалт Демаркус Казинсыг дахин Монголд авч ирлээ 3 цагийн өмнө
Ерөнхий боловсролын 92 дугаар сургууль, 16 дугаар цэцэрлэгийн засварын ажил дууслаа 3 цагийн өмнө
Ерөнхий сайд нараас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг ганцаараа сонсголд оролцоно 3 цагийн өмнө
БНХАУ 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармаг байдалд хүрэхээр ажиллаж байна 3 цагийн өмнө
О.Уранбаяр 73кг-ын жинд "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ 4 цагийн өмнө
Сүхбаатар дүүргийн нутагт “Машинд хүн мөргүүлсэн байна” гэх дуудлага мэдээллийн дагуу хянан шалгаж байна 4 цагийн өмнө
Баянхошуу, Шархад орчимд агаарын чанарын индекс бохирдолтой байна 4 цагийн өмнө
"Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал" судалгааны үр дүнгийн уулзалт зохион байгуулагдлаа 5 цагийн өмнө
ЕБС-ийн дунд ангийн цахим хичээлийн холбооос 6 цагийн өмнө
ОБЕГ-ын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 97 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ 6 цагийн өмнө
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн зам хүртэл 12.5 км авто зам барина 6 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд хүйтний эрч суларна 6 цагийн өмнө
Ирэх онд Дорнод аймгийн бүх суманд 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвт тусгалаа 19 цагийн өмнө