Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга Б.Ганзориг: Л.Чинбат малчдыг малын хулгайч гэжээ, бид гарал үүслийн бичиггүй мал оруулахгүй гэсэн шаардлага тавьсан

Б.Хонгорзул
2023/06/15

"Гацуурт" ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар, Л.Чинбат  Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж, дайрч унагаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. 

Бид уг асуудлыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга. Б.Ганзоригоос тодрууллаа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3-р багийн Засаг дарга. Б.Ганзориг: 
“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат өчигдөр шөнө Дорнод, Сүхбаатар аймгаас 300-350 тооны адуу Цагааннуур, Зүүнбүрэн суманд оруулж ирсэн.Үүнийг малчид, иргэд тухайн малыг оруулахгүй гэж эсэргүүцсэн. Учир нь  гарал үүслийн бичиг байхгүй байсан. Малын гаралтай өвчин их байна. Голомттой бүсээс эдгээр 300 гаруй тооны адуу ирсэн. Бид эрүүл бүсэд гарал үүслийн бичиггүй мал оруулахгүй гэсэн шаардлага тавьсан. Гэтэл Л.Чинбат хүчээр түрэн адуугаа эрүүл бүс рүү оруулсан. Өнөөдөр эдгээр адууг албадан гаргах гэтэл Л.Чинбат өөрөө машинтайгаа ирж иргэдийн биед халдаж, машинаараа дайрсан.  Л.Чинбат малын хулгайчтай тэмцэж байна гэж бичсэн байна лээ. Энэ нь манай малчид, иргэд сум орон нутгийн нэр хүндийг унагаж байгаа хэрэг. Өөрийнхөө хориотой үйлдлийг зөвтгөж, үнэнийг гуйвуулж байна. 




181
angry
2
care
12
haha
39
liked
14
love
31
sad
17
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18