“МИНИЙ БҮТЭЭЛ–МИНИЙ ИРЭЭДҮЙ” шилдэг төсөл шалгаруулах уралдаан өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа

Б.Хонгорзул
2023/06/15

Налайх, Багануур, Багахангай дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “МИНИЙ БҮТЭЭЛ–МИНИЙ ИРЭЭДҮЙ” шилдэг төсөл шалгаруулах уралдаан өндөрлөж, шилдгүүдээ тодрууллаа.


Тус төслийн уралдаанд 77 бүлгийн 2100 орчим хүүхэд оролцож, 160 гаруй төсөл ирүүлснээс нэгдүгээр байрт Налайх дүүргийн 103 дугаар сургуулийн 11а бүлгийн Б.Баасандулам ахлагчтай багийн “Стандарт боловсрол” төсөл тэргүүлсэн бол мөн тус сургуулийн 10б ангийн Э.Ууган-Эрдэнэ ахлагчтай баг “Эрүүл орчин” төслөөр удаалж, Багануур дүүргийн “Оюуны эрин” цогцолбор сургуулийн 10б ангийн Б.Аминаа ахлагчтай баг “Жаргалтай номын сан” төслөөрөө гуравдугаар байрт шалгарсан юм. Мөн Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургуулийн 12а бүлгийн Б.Эрдэнэбат ахлагчтай баг “Eco-Friendly school”, Багахангай дүүргийн Хангай цогцолбор сургуулийн 11а ангийн Г.Ариунжаргал ахлагчтай баг “Tapio’s Study room” төслөөрөө 4, 5 дугаар байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Энэхүү шилдэг төсөл шалгаруулах уралдаан нь 2023.03.01-ний өдрөөс эхэлж 3 сарын хугацаанд үргэлжилж, төсөл бичих зааварчилгаа, төслийн нэгдсэн уулзалт, төслийн сонсголын шат гэсэн үндсэн 3 шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд хүүхдүүдийн хувьд төсөл бичих арга, аргачлалд суралцсанаас гадна аливаа зүйлийн гарц шийдлийг олохоор зорьж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж өгсөн нь илүү өгөөжтэй байсныг төсөлд оролцсон сурагчид хэлж байлаа.



0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18