Хөгжлийн банк: Шинэ Яармаг хорооллоос зээлийн төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг борлуулж эхэллээ

Б.Хонгорзул
2023/06/15

Хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлсэн “Шинэ Яармаг” цогцолбор хорооллын 75 үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдан борлуулахаар www.dbm.mn цахим хуудсанд зарлал байршуулсан байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь авч үзвэл орон сууц, үйлчилгээний талбай, авто зогсоол, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилгууд байна. Тодруулбал,

  • А zone – Ашиглалтад орсон 41ш орон сууц /119м2, 121м2, 257м2/, 6ш үйлчилгээний зориулалттай талбай, 16ш авто зогсоол – нийт 23.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө
  • В zone – Дуусаагүй барилга 7 блок орон сууц, 3 блок үйлчилгээ, 332ш авто зогсоол, газрын хамт - нийт 63.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө

ХӨГЖЛИЙН БАНК НИЙТ 93 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ НЭЭЛТТЭЙ ХУДАЛДАН БОРЛУУЛНА

Хөгжлийн банк нь 2023 онд төлөх бондуудын төлбөрийг барагдуулахын тулд богино хугацаанд хөрвөх чадвартай нөөц хөрөнгө бүрдүүлэх нь нэн чухал байна. Иймд чанаргүй зээлийн өр төлбөрт хүлээн авсан Хөгжлийн банкны өмчлөл, эзэмшилд шилжиж ирсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан худалдан борлуулах үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод шилэн байдлаар зохион байгуулахаар ажиллаж байна.

Хөгжлийн банкнаас нийт худалдан борлуулах 93 үл хөдлөх хөрөнгийг зориулалтаар нь ангилбал 53 нь орон сууц, 11 нь үйлчилгээний зориулалттай талбай, 16 нь  авто зогсоол, дутуу гүйцэтгэлтэй дуусаагүй барилга нэг байгаа бөгөөд амины орон сууцны зориулалттай, долоон блок орон сууц, гурван блок үйлчилгээ, нэг блок буюу (332 ш) авто зогсоол, нэг газар байгаа юм.

Бичлэгээр үзэх:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18